Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

2021 оны 9 сарын 202021-09-20
Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ

Домогт боксчин Мэнни Пакьяо Филиппиний ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.  Эрх баригч Ардчилал-Ард түмний хүч нам дотроо 2 том бүлэглэлтэй. Өөр хоорондоо маргаантай байгаа. Тэгвэл энэ намын нэг бүлэглэл нь Мэнниг дэмжих шийдэлд хүрлээ.

Нөгөө талаас Ерөнхийлөгч Родриго Дутертег дэд ерөнхийлөгч нэр дэвшүүлээд, олон жил түүний туслах, зөвлөхөөр ажиллаж байсан одоогийн Сенатын гишүүн Кристофер Гог Ерөнхийлөгчид дэвшүүлэх төлөвтэй байгаа. Эсвэл Родриго Дутертегийн охин Сара Дутертег дэвшүүлэх хувилбар ч яригдаж байсан ч сүүлийн мэдээллүүдээр Сара Дутерте одоо байгаа албан тушаал буюу Давао хотын захирагчийн ажлаа үргэлжлүүлэх төлөвтэй байна. Эрх баригч хүчний бүлэглэл хоорондын зөрчил, тохиролцооноос хамаарч Мэнни Пакьяо нэр дэвших эсэх нь хамаарна. Мэнни гэхдээ улс төрд бол огт шинэ хүн биш. 

Boxer Manny Pacquiao to run for Philippine president in 2022

2010 онд анх төлөөлөгчдийн танхимд сонгогдсон. 2016 оноос Сенатын гишүүнээр ажиллаж байгаа. Гэр бүлээрээ улс төрд идэвхтэй оролцдог нэгэн. Ах Бобби Пакъяо төлөөлөгчдийн танхимын гишүүн. Эхнэр Жинки Жамора Сарангани мужийн дэд даргаар ажиллаж байсан. 

Пакьяо бол дэлхийн боксын хамгийн тод оддын нэг. Нөгөө талаасаа Филиппиндээ бол хэдийнэ улс төрийн зүтгэлтэн болсон. Дутертегийн өмнө тулгарч байгаа бодит сорилт нь бусад намынхан гэхээс илүү Мэнни болоод байна. Мэнни нэгэн цагт Дутертегийн ойрын хүрээлэлд байсан ч одоо зөрчилдсөн. Спортынхон улс төрд орох үзэгдэл олон бий. Олон улсад улс орноо таниулсан хүмүүсийг дэмжиж сонгох үзэгдэл хөгжиж буй орнуудад түгээмэл байдаг.

Санал болгох

Боксын ДАШТ-д оролцох тамирчид маргааш Белград руу ниснэ

108 орны 600 гаруй тамирчид 13 жинд өрсөлдөх тэмцээнд манай улсаас 9 тамирчин оролцоно. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Энхтөр, дасгалжуулагчаар ОУХМ О.Батхүү, ОУХМ Б.Эрдэнэбаяр, багийн эмчээр гавьяат эмч Ч.Насанбат нар ажиллана.

13 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лиг ирэх сард эхэлнэ

“Монголын сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо”, “Монголын сагсан бөмбөгийн тамирчдын эрх ашгийг хамгаалах холбоо”, “Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо” хамтран лиг зохиохоор болжээ. Тус холбоодын нэгдсэн "Дээд лиг" арваннэгдүгээр сарын 19-нд Спортын төв ордонд эхэлнэ.

20 цагийн өмнө
10 сая төгрөгийн шагналын сантай үндэсний бөхийн мэргэжлийн лиг энэ сарын 16-нд болно

Монголын үндэсний бөхийн холбоо, "Хил хязгааргүй спорт" ТББ-тай хамтран 10 сая төгрөгийн шагналын сантай "Монголын үндэсний бөхийн мэргэжлийн лиг"-ийг зохиож байгаа талаар мэдээллээ. Үндэсний бөхийн дүрэмд чөлөөт бөхийн спортын дүрмээс нэмж, богино хугацаанд сонирхолтой барилдаан гаргах зорилготой уг лигийн эхний тэмцээн энэ сарын 16-ны 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

3 өдрийн өмнө
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын анхны тулаанаа ирэх сард хийнэ

анхны тулаан нь Москвад зохион байгуулагдаж хоёр дахь нь АНУ-д болох юм байна.

4 өдрийн өмнө