Н.Сувд: Жуковт спорт комплекс барих гэж байхад юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна

2
2021 оны 9 сарын 202021-09-20
Н.Сувд: Жуковт спорт комплекс барих гэж байхад юу нь болохгүй байгааг ойлгохгүй байна

Жуковын талбайн арын газрын асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд мэдээлэл хийлээ. Тухайн газрын нэг хэсгийг "Саран ээж" нийгэмлэг, нөгөө хэсгийг нь "Алхана трейд" ХХК, "Хүрээ инвест" ХХК, "Мэргэ ван" гэх компаниуд эзэмшдэг. "MeToo Mongolia" хөдөлгөөний зүгээс энэ асуудал авлига хээл хахуулийн шинж чанартай байж болзошгүй гэж үзэн АТГ-т хандсан.

Энэ асуудлаар Ардын жүжигчин Н.Сувд хэлэхдээ "Саран ээж нийгэмлэг бол 1993 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа, соёл урлаг, нийгмийн зүтгэлтнүүдийн байгуулсан ТББ. Олон хүүхэд төрүүлж, өсгөж тэднийгээ сайн сайхан хүмүүжүүлсэн ээжүүдийг сурталчлах, олонд таниулах зорилгоор энэ нийгэмлэгийг байгуулсан түүхтэй.

Тухайн газарт "Ээж" музей, Эмэгтэйчүүдийн соёлын төв байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулахаар 2002 онд газрын зөвшөөрөл авсан. Барилгын суурийг 2007 онд тавьсан. Харин хажууд нь дөрвөн ААН газар авч, орон сууц барих болсон юм билээ. Ингэж газрын маргаан эхэлсэн. ААН-үүд газар авахдаа ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр 2017 онд шүүхээс гарсан. Тухайн хэсэгт ногоон байгууламж, спорт комплекс, авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай бүхий бүтээн байгуулалт хийх санал эдгээрийн нэг компаниас гарсан. Энэ дагуу тэр хэсгийн оршин суугчдын 80 гаруй хувь нь зөвшөөрсөн. Төслийг нийслэлд танилцуулахад болно гэсэн аман хариу өгсөн байгаа. Ийм байхад яг юу нь болохгүй байгааг бид ойлгохгүй байна" гэлээ. 

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө