А.Отгонбаатар: Би нарантуул зах дээр 10 лангуу ажиллуулдаг

2021 оны 9 сарын 202021-09-20
А.Отгонбаатар: Би нарантуул зах дээр 10 лангуу ажиллуулдаг

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд нэр дэвшиж байгаа А.Отгонбаатар хөрөнгө оруулалтын мэдүүлэгтээ тайлбар хийлээ. 

Тэрээр "Би эхнэртэйгээ 11 жил гэр хороололд амьдарсан. 2020 онд амьдрах орчиноо өөрчилж байранд орсон. Ингээд эхнэр бид хоёрын орлого 200 гаруй сая төгрөг болсон. Шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгийг шантааж хийж олсон мэтээр сэвээд байгаа хүмүүс үнэхээр инээдтэй юм. Би Нарантуул дээр гутлын 10 лангуу ажиллуулдаг. Лангуун дээр миний төрсөн эгч нар суудаг юм. Би мөн гурван од онлайн дэлгүүр ажиллуулдаг. Хос хувцас, хүүхдийн хувцас зардаг. Би шударгаар мөнгө олж байгаа. Би гурван од дэлгүүрээсээ жилд 37,5 сая төгрөг олдог. Нарантуул захын лангуунуудаасаа 87 сая төгрөг олдог. Манай эхнэр ХААИС-д ажилладаг жилийн орлого нь 14.4 сая төгрөг олдог гэх мэт орлогуудаа би үнэнгээр нь мэдүүлсэн"гэв. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө