Францаас 42 гал унтраах автомашин нийлүүлэгдэн, холбогдох сургалт, дадлагыг эхлүүлжээ

2021 оны 9 сарын 212021-09-21
Францаас 42 гал унтраах автомашин нийлүүлэгдэн, холбогдох сургалт, дадлагыг эхлүүлжээ

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 15-20-ны өдрүүдэд БНФУ-д ажлын айлчлал хийж, хамтран хэрэгжүүлж байгаа төслүүдийн талаар мэдээлэл солилцож, Дотоод хэргийн яамны Иргэний аюулгүй байдал, хямралын удирдлагын ерөнхий газрын удирдлагуудтай уулзан, Хямралын удирдлагын төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг нийлүүлэх төслийн хүрээнд нийт 4 төрлийн 42 гал унтраах зориулалтын автомашин нийлүүлэгдэн,  холбогдох сургалт, дадлагыг эхлүүлээд байна. Дараагийн ээлжийн автомашинууд энэ сарын сүүлээр нийлүүлэгдэх юм.

IMG_2214.jpg

Харин агаараас эрэн хайх, аврах нэгжид одоогийн байдлаар эрэн хайх, аврах ажиллагааны 2, сургалтын зориулалтаар ашиглах нэг нисдэг тэрэг нийлүүлэгдсэн бөгөөд энэхүү төсөл нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байна.

Эдгээр төслүүд нь автомашин, техник болон нисдэг тэргийг нийлүүүлэхээс гадна аврагч, гал сөнөөгч, нисгэгч, инженер техникийн ажилтнуудыг сургаж, дадлагажуулах цогц хэлбэрээр хэрэгжиж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө