Чотарогийн дүрд тоглосон Томонори Йошида өдгөө 55 настай

2
2021 оны 9 сарын 222021-09-22
Чотарогийн дүрд тоглосон Томонори Йошида өдгөө 55 настай

Японы олон ангит "Дэггүй жаал" кино анх 1979 онд эхний ангиа Асахи телевизээр олон нийтэд хүргэж байсан. Улмаар 1980 оны гуравдугаар сар хүртэл нийт 58 ангийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэг ангийн үргэлжлэх хугацаа 24 минут байдаг.

Тус кино Япон төдийгүй манай улсад рейтингээрээ дээгүүрт орж байсан юм. Гол дүр болох 11 настай Чотаро Сакурамагийн дүрд Томонори Йошида тоглосон. Тэрбээр өдгөө 55 настай. 1966 онд Японы Токио хотод төрсөн. Үндсэн мэргэжил нь жүжигчин бөгөөд Gransazer (2003), Ultraman Dyna (1997), Romance (1999) киногоороо олонд танигдсан юм. 2009 оноос хойш дэлгэцийн уран бүтээлд тоглоогүй. 

                                           Ore wa Abare Hatchaku (1979) - MyDramaList

                                                              大人気ドラマシリーズ!【あばれはっちゃく】倒立やブリッジや座禅で「ひらめいた!」 - Middle Edge(ミドルエッジ)

Санал болгох

"Александр MCQueen"-ний загварын шоунд Ж.Энэрэл оролцжээ

Александр MCQueen 2022 оны хавар зуны загвараа танилцууллаа. Лондонд болсон тус шоунд манай загвар өмсөгч Ж.Энэрэл оролцсон нь олны анхаарлыг татаж байна. 

3 өдрийн өмнө
Инстаграм оддын өрсөлдөөн "IG SHOW" нэвтрүүлэг NTV телевизээр тун удахгүй гарна

NTV телевизийн шинэ уран бүтээл “IG show” нэвтрүүлэг тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Инстаграм дээр олон дагагчтай олны танил хоёр эрхэм нэг дугаарт оролцох бөгөөд гурван үеийн турш "Шийтгэл" эсвэл "Коммент"-оос сонгож даалгавар гүйцэтгэх болно. Оролцогчид гурван үеийн турш ичгэвтэр эвгүй байдалд орох уу, нэр хүндээ унагаах уу гэсэн сонголттой тулгарах болно.

5 өдрийн өмнө
“Squid Game” киноны II бүлэг 2023 онд гарах төлөвтэй байна

Найруулагч Хван Дон Хёк Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа 2-р бүлэг гарах эсэх яриаг үгүйсгээгүй ч, яг хийх нарийн төлөвлөөгүй байгаагаа тухай дурдсан. Таамаглаж байгаагаар 2023 онд 2-р бүлэг гарах төлөвтэй байна. Хэдийгээр хараахан батлаагүй ч магадлал маш өндөр. 

19 өдрийн өмнө
Чотарогийн дүрд тоглосон Томонори Йошида өдгөө 55 настай

Японы олон ангит "Дэггүй жаал" кино анх 1979 онд эхний ангиа Асахи телевизээр олон нийтэд хүргэж байсан. Улмаар 1980 оны гуравдугаар сар хүртэл нийт 58 ангийг үзэгчдийн хүртээл болгосон. Нэг ангийн үргэлжлэх хугацаа 24 минут байдаг. Тус кино Япон төдийгүй манай улсад рейтингээрээ дээгүүрт орж байсан юм. Гол дүр болох 11 настай Чотаро Сакурамагийн дүрд Томонори Йошида тоглосон. Тэрбээр 1966 онд Японы Токио хотод төрсөн. Үндсэн мэргэжил нь жүжигчин бөгөөд Gransazer (2003), Ultraman Dyna (1997), Romance (1999) киногоороо олонд танигдсан юм. 

24 өдрийн өмнө