Г.Ёндон: Эхний ээлжинд 200 вагон шатахуун татан авахаар ажиллаж байна

2021 оны 9 сарын 222021-09-22
Г.Ёндон: Эхний ээлжинд 200 вагон шатахуун татан авахаар ажиллаж байна

Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 10 гаруй асуудал хэлэлцсэн. Шатахууны нийлүүлэлттэй холбоотойгоор Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрдэнэбүрэнгийн УЦС барих ажил эхэлсэнтэй холбоотойгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар мэдээлэл хийж байна.

Урд хөрш шатахуун тээвэрлэх галт тэрэг гаргаж өгөхгүй бол дөрөв хоногийн дараа Улаанбаатар хот шатахууны хомстолд орж, тэг зогсолт хийх хэмжээнд байгааг өчигдөр мэдээлсэн. Тэгвэл УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Бид хязгаарлалтыг хийснээр ямартай ч 7 хононо. Тээвэрлэлтийг яаралтай хийх тал дээр Хятадын холбогдох яамдуудад бичиг хүргүүлж, өнөөдөр уулзалт товлосон. Хөх хотоос тээвэрлэлт хийхэд ердийн үед 10-14 хоног шаардагддаг. Энэ хугацааг яаравчлуулж, хугацаа хэмнэх боложмийг судалж байна. Таваас долоо хоногт амжуулах зохицуулалт хийнэ. Одоогоор төлбөрийг нь төлчихсөн 724 вагон буюу 43 мянган тонн шатахуун байгаа. Эхний ээлжинд 200 вагоныг Хөх хотын боловсруулах үйлдвэрээс татахаар ажиллаж байна" гэв. 

Замын-Үүдийн боомтоор БНХАУ-аас импортлох шатахууны тоо, хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрээн боомтод ирсэн шатахуун ачсан вагонцистерныг яаралтай татан авах, шилжүүлэн ачих, Хятадын талын вагонцистерныг буцаах, гаалийн бүрдүүлэлт хийх, төмөр замаар тээвэрлэх, импортоор орж ирсэн шатахууны тодорхой хувийг автозамаар тээвэрлэх зэрэг ажлыг яаралтай, шуурхай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

16 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

18 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

19 цагийн өмнө