УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” жагсаалд иргэдийг уриаллаа

3
2021 оны 9 сарын 232021-09-23
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Одоо боллоо” жагсаалд иргэдийг уриаллаа

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийлээ.

Тус бүлгийн дарга Д.Ганбат хэлэхдээ “Эрх баригчдаас АН-ын бүлэг хариуцлага нэхэж байна. УИХ-ын дарга, МАН-ын олонхийн бүлэгт шаардлага хүргүүлж байна.

УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр юмуу маргааш хуралдуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. УИХ өнөөдрийн энэ үүссэн асуудлаар асуудлаар яаралтай хуралдах ёстойгоос биш амраад байж болохгүй. 300-аад мянган хүн халдвар авсан, 1200-гаад хүн нас барчихсан байна. Хичээл сургууль эхэлсэн ийм нөхцөлд бензингүй болчихсон байна.

Хоёрдугаарт Ерөнхий сайдыг хариуцлагаа хүлээ гэх шаардлага хүргүүлж байна. Засгийн газар ажлаа яаж хийж байгаа байдал ийм байдалд хүргэлээ гэж дүгнэж байна” хэмээв.

Тэгвэл мэдээллийн дараа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Б.Пүрэвдорж төв талбайд гарч иргэдийг уриалав.

Тодруулбал, төрийн өндөрлөгүүд шаардлага хүлээж авахгүй бол аравдугаар сарын 01-ний өдрөөс “Одоо боллоо” уриатайгаар төв талбайд иргэдийг цуглаж, үзэл бодлоо илэрхийлэхийг уриаллаа.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө