Хүүхдийн тэтгэмж төлөх үүрэгтэй 5098 иргэний тал хувь нь тэтгэмжээ төлдөггүй

2021 оны 9 сарын 232021-09-23
Хүүхдийн тэтгэмж төлөх үүрэгтэй 5098 иргэний тал хувь нь тэтгэмжээ төлдөггүй

Нийслэлд 5098 эцэг хүүхдийн тэтгэмж төлөх шүүхийн тогтоолтой. Гэвч тэдний тал нь шүүхийн шийдвэр биелүүлдэггүй. Төлөх ёстой тэтгэмжийн хэмжээ нь хуримтлагдсаар байна. Эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж, хариуцлагаа хүлээдэггүй хүн олон бий. 

Screenshot (658).png

Иргэн Ө 2017 онд гэр бүлээсээ салж, шүүхээс түүнийг аав хүнийхээ үүргийг гүйцэтгэж, хоёр хүүхдэдээ сар бүр тэтгэмж өгөх ёстой гэж шийдвэрлэсэн. Гэсэн ч тэрбээр одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлдэггүй зугтдаг, худал шалтаг тоочдог. 

2020 оноос хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 7-30 хоног баривчлах эсвэл зуун мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг болсон. Иргэн Ө эрхэлсэн тодорхой ажилгүйгээс тогтмол орлого байхгүй. Тиймдээ ч 10-12 насны хоёр хүүхдэдээ огт тэтгэмж өгдөггүй. Түүн шиг эцэг болсныхоо үүргийг ухамсарладаггүй эрчүүд хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй нь нийгэмд ядуурал нэмэгдэхэд нөлөөлж байна. Төлөхгүй байгаа хүмүүсийн гол шалтгаан нь ажилгүйдэл их байгаатай холбон тайлбарладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлаас шалтгаалж энэ төлөлт багасжээ. 

Тэтгэмж төлж буй хамгийн залуу эцэг 21 настай байна. Шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэмж төлөх үүрэгтэй иргэдийн тоог сүүлийн гурван жилээр харуулъя.

Screenshot (660).png

 

Санал болгох

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.

6 цагийн өмнө
“Трактор зарна”, “Байр түрээслүүлнэ” гэсэн зараар иргэдийг залилж байсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

8 цагийн өмнө
Зургаан сартай нярай КОВИДоор нас баржээ

Сүүлийн 24 цагт 16 хүн ковидоор нас барсны нэг нь зургаан сартай нярай байжээ Зургаан сартай нярайн хувьд олон эрхтэний гаж хөгжилтэй, уналт таталт өгдөг, тураалтай хүүхэд байжээ. Тэрээр гэртээ байж байгаад, ковидын шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж нэг хоног болоод нас барсан байна.

8 цагийн өмнө
Б.Бямбадорж: Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд хэлбэрт шилжиж байна

Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд гэсэн оношоор эмчилгээ авч байна. Эмнэлгийн хэвтэн эмчилгээ багассан.

9 цагийн өмнө