Дубайд “Монголын өдөрлөг” болно

2021 оны 9 сарын 222021-09-22
Дубайд “Монголын өдөрлөг” болно

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ 9 дүгээр сарын 21-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэрэг, Олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашимитай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын үеэр Сайд Б.Батцэцэг Монгол, Эмиратын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож буйг дурдаад энэхүү тэмдэглэлт ойн жил манай тал Гадаад харилцааны сайдын түвшинд айлчилж, Абу Даби хотноо Монгол Улсын Элчин сайдын яамыг нээх, “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд оролцож, улс орноо сурталчлах зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээлэв.

Төрийн сайд хатагтай Рийм Аль-Хашими Монгол Улс  “Дубай ЭКСПО-2020” үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, оролцохоор төлөвлөж байгаад баяртай байна гээд үзэсгэлэнгийн үеэр зохиогдох “Монголын өдөрлөг” арга хэмжээ нь Монгол Улс, АНЭУ-ын хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

16 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

17 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

18 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

19 цагийн өмнө