Реппер Lil Thug-E цусны хорт хавдартай болох нь оношлогдож, уран бүтээлчид хандивын аян эхлүүллээ

2021 оны 9 сарын 242021-09-24
Реппер Lil Thug-E цусны хорт хавдартай болох нь оношлогдож, уран бүтээлчид хандивын аян эхлүүллээ

Орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг 29-хөн насандаа тодорхойлж яваа Lil Thug-E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогджээ. Тэрбээр Монголдоо эмчлэгдэх боломжгүй учраас маш яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай.

“Одоо” “Хавар” “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээдэг. Доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.   

Түүний эмчилгээний төлбөр нь эхний байдлаар нийт 650,000,000 төгрөг болох бөгөөд найз нөхөд, гэр бүл, хип хопын ертөнц, Монголын ард түмнээсээ цуглуулах #BigLIFEforLilTHUGE хандивын аянд нэгдэхийг уриалж байна. Lil Thug-E эрүүл болж, олон уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзаж байх хувьтай хүн гэдэгт бид итгэж байна. 

Санал болгох

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.

6 цагийн өмнө
“Трактор зарна”, “Байр түрээслүүлнэ” гэсэн зараар иргэдийг залилж байсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

8 цагийн өмнө
Зургаан сартай нярай КОВИДоор нас баржээ

Сүүлийн 24 цагт 16 хүн ковидоор нас барсны нэг нь зургаан сартай нярай байжээ Зургаан сартай нярайн хувьд олон эрхтэний гаж хөгжилтэй, уналт таталт өгдөг, тураалтай хүүхэд байжээ. Тэрээр гэртээ байж байгаад, ковидын шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж нэг хоног болоод нас барсан байна.

8 цагийн өмнө
Б.Бямбадорж: Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд хэлбэрт шилжиж байна

Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд гэсэн оношоор эмчилгээ авч байна. Эмнэлгийн хэвтэн эмчилгээ багассан.

9 цагийн өмнө