10 настай М.Цэлмэг өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга боллоо

2021 оны 9 сарын 272021-09-27
10 настай М.Цэлмэг өсвөрийн шатарчдын Зүүн Азийн аварга боллоо

Энэ жилийн өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АШТ нь цар тахлын улмаас өндөр түвшний хяналт шалгалтын дор цахимаар зохион байгуулагдсан билээ. Тэмцээнийг Тайландын Вант Улсын шатрын холбоо болон Азийн Шатрын Холбоо амжилттай хамтран зохион байгууллаа. Манай улсаас нийт 76 өсвөрийн шатарчид оролцож байгаагаас эхний ээлжинд охидын бүх насны ангилал амжилт болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээн нь рапид төрлөөр 3 өдрийн турш нийт 9 өрөг тоглож, Зүүн Азийн 14 орны өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулж, эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөлөө. 

Монгол Улсаас 10 насны охидын ангилалд Дархан-Уул аймгийн Мягмарын ЦЭЛМЭГ 9 өргөөс 8 оноотой тэргүүн байр эзэлж, өсвөрийн шатарчдын Зүүн Азийн АВАРГА болсон бөгөөд тус насны ангилалд Сүхбаатар аймгийн Энхмөнхийн ГЭГЭЭНЭЭ хоёрдугаар байр эзэлж, МӨНГӨН медаль хүртлээ.

Түүнчлэн, 16 насны охидын ангилалд Дорнод аймгийн Хэрлэнзоригийн УРАНГОО гутгаар байр эзэлж, ХҮРЭЛ медаль хүртсэн. Тэмцээн нийт 6 насны ангилалаар явагдсан бөгөөд 8 хүртэлх насны охидын ангилалд “Элит Брэйн” олон улсын академийн Амармэндийн ЭНЭРЛЭН 6 оноогоор 9-р байр, 10 насны охидын ангилалд “Говьсүмбэр” аймгийн Мөнхпүрэвийн МАРГАД 6 оноогоор 9-р байр, 14 насны охидын ангилалд “Гэгээн Арвай” клубын Батсайханы ЭНХСАРАН 6 оноогоор 7-р байр, 18 насны охидын ангилалд “Гобичесс” клубын Энхсайханы УДВАЛ 5 оноогоор 6-р байр тус, тус эзэлж эхний 10 байрт шалгарсан байна. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

15 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө