Саеид Моллаей: Германаас иргэншил хүссэн гэдэг нь ХУДАЛ, миний эх орон бол Монгол

2
2021 оны 9 сарын 272021-09-27
Саеид Моллаей: Германаас иргэншил хүссэн гэдэг нь ХУДАЛ, миний эх орон бол Монгол

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиогийн олимпын наадмаас медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагч болон шүүгчдэд шагнал урамшуулал олгож байна. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн. 

Засгийн газраас олимпын мөнгөн медаль хүртсэн тамирчин Саеид Моллаейд 60 сая төгрөг, хоёр өрөө байр гардууллаа. Тэрбээр шагнал авсны дараа хэлэхдээ 

"Сайн байцгаана уу? Монголчуудаа

Олимп, паралимпын медальтнуудад өнөөдөр хүндэтгэл үзүүлж, хүлээн авсанд маш их баяртай байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад баярлалаа. Олимпын медальтан, тамирчдыг ийнхүү хүлээн авч, дэмжиж байгаад талархаж байна. Нилээн хэд хоногийн өмнө намайг Герман руу явсан, тус улсаас иргэншил хүссэн гэх мэт олон худал мэдээлэл гарсан. Би Монголын пасспорттой. Монгол иргэншилтэй хэвээр. Миний хүртсэн медаль бол монголчуудынх. Худал мэдээлэлд битгий итгээрэй гэж хүсч байна. Зарим үед би Германд амьдарч байгаа ч миний эх орон бол Монгол. Дараагийн Парист болох олимпоос сайхан мэдээ авчрах болно. 

Бүх зүйлээр дэмжиж, тусалж байгаа бүх монголчууддаа баярлалаа" гэлээ. 
 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө