Сургууль, цэцэрлэгийн 1334 хүүхэд, багш халдвар авчээ

2021 оны 9 сарын 272021-09-27
Сургууль, цэцэрлэгийн 1334 хүүхэд, багш халдвар авчээ

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн шинэ жил эхэлснээс хойш сургууль, цэцэрлэгийн орчинд халдвар, хамгаалал ямар түвшинд байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд 13 цэцэрлэг  зайны сургалтад бүрэн шилжин ажиллаж буй аж. Эдгээрийн тав нь төрийн өмчийнх бол найм нь хувийн цэцэрлэг юм байна. Ерөнхий боловсролын нэг сургууль бүрэн хэмжээнд зайны сургалтад шилжсэн бол зарим сургууль анги, бүлгээр нь ялган зайны сургалтад шилжжээ. Одоогоор 115  бүлэг  зайны сургалтад шилжсэн байна.

Цэцэрлэгийн 716 хүүхэд, багш, ерөнхий боловсролын сургуулийн 618  сурагч, багш халдвар авчээ. Нийслэлийн хэмжээнд халдвар авсан хүүхэд багачуудын судалгаанаас харахад “Ковид-19” цар тахлын халдвар сургууль, цэцэрлэгийн орчинд бус, ахуйн хүрээнд  илүү их байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. 

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргүүдэд нөхцөл байдал ямар байгааг сонслоо. Багануур дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар буурахгүй, нөхцөл байдал хүнд, эмнэлгийн ажилтнууд болон төрийн албан хаагчдын дунд халдвар гарч байгааг дүүргийн Засаг дарга хэлж байлаа. Бусад дүүргийн хувьд “Ковид-19”-ын халдвар бүртгэгдэж байгаа ч хүндрэл, сандрал гараагүйг Засаг дарга нар онцолж байв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар цар тахлын нөхцөл байдал сайнгүй ийм нөхцөлд дүүргийн эмнэлгүүд өрхийн эмнэлгүүдтэйгээ хамтран нэг зорилгын төлөө зүтгэх ёстойг, элдэв зөрчил маргаан байдаг бол ойлголцон ажиллах учиртайг санууллаа. Нийслэлийн хэмжээнд бүхий л боломж бололцоог ашиглан эхний ээлжид Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт  120 ор, цаашид нийслэлийн хэмжээнд 800 ор дэлгэхээр бэлтгэл ажлыг хийж буй юм. Ор дэлгэх ажил нь зохион байгуулалтаас гадна санхүүжилт шийдэгдээгүй, эрүүл мэндийн даатгалын асуудлыг зохицуулаагүйн улмаас хүндрэл учирч буйг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис онцгойлон өгүүлсэн. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө