0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

2021 оны 9 сарын 272021-09-27
0.07 га газрын зөвшөөрлийг он дуустал олгохгүй

Шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдэд олгох 0.07 га газрын зөвшөөрлийг түр хугацаанд түдгэлзэх нь зүйтэй гэлээ. Учир нь газар олголтыг цахим хэлбэрт шилжүүлнэ. Мөн Нийслэл Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулахын сацуу Улаанбаатар хотын дүрэм, норм, стандартыг боловсруулахтай холбоотойгоор иргэдэд он дуустал газар олгохгүй байх, шинээр өргөдөл авахгүй байхыг холбогдох албаныханд хандан мэдэгдлээ. Улаанбаатар хотын  өмнө тулгамдаж буй олон асуудлын эх үндэс нь замбараагүй газар олголт байсны дээр цаашид хотын хөгжлийг тодорхойлоход ч газар олголт онцгой нөлөөтэйг тодотгосон юм.

Түүнчлэн нийслэлчүүдийн ая тухтай амьдралын эх булаг нь ногоон байгууламж тул нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарна гэдгээ мэдэгдлээ. Хөгжингүй орны хотуудад нэг иргэнд 24 ам метр ногоон байгууламж ногддог байтал манай хотын нэг иргэнд 5-6 ам метр ногоон байгууламж байгаа нь чамлалттай гэдгийг Хотын дарга тодотгов. Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан нэг тэрбум мод  тарих уриалгыг дэмжиж, нийслэлийн иргэн бүр, айл өрх болгон мод тарьж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, талбай байгуулахыг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн.

Санал болгох

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.

20 цагийн өмнө
Ажил нь эхлээгүй ДҮҮЖИН тээврийнхэнд жилийн 310 сая төгрөгийн цалин өгч байна

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл нэртэй Төрийн өмчит үйлдвэрийн газар оршсоор, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар байна. Шилэн дансны мэдээллээс шүүж үзвэл дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл 2020 оны 1 сарын 1–ний өдөр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Энэ онд тус үйлдвэрт 414 тэрбум төгрөг төсөвлөснөөс гуравдугаар улирлын байдлаар 295 сая төгрөгийг цалин болон бусад зардалд зарцуулаад байна. Үүнээс 232 сая төгрөг нь ажилчдын цалин байна.

1 өдрийн өмнө
104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын хичээл орж байна

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын талбай хийж, хичээлээ орж байна. Дээврийн 980 м.кв ашиггүй талбайг 2018 онд шинэчилж хөлбөмбөг, сагсны талбайг бий болгожээ. Ингэснээр дунд ахлах ангийн нийт 25 бүлэгт биеийн тамирын хичээл орох боломж бүрдсэн байна. 

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: "Хангарьд ордон"-ыг Улсын дээд шүүхэд өгнө

Нийслэлийн засаг даргын тамгын газрыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл одоогийн байгаа "Ханьгарьд ордон"-ыг Улсын дээд шүүхийн байр болгох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.

5 өдрийн өмнө