Афганистаныг хэн НҮБ-д төлөөлөх асуудал анхаарал татаж байна

2021 оны 9 сарын 272021-09-27
Афганистаныг хэн НҮБ-д төлөөлөх асуудал анхаарал татаж байна

Афганистаны НҮБ дахь төлөөллийн асуудал хөндөгдсөн. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал, шүүмжлэл эхлэхтэй зэрэгцэн Афганистаны түр Засгийн Газрын Гадаад хэргийн сайд Амир Хан Муттаки НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутеррешт хандсан захидал илгээлээ. 

Энэхүү захидалдаа Амир Хан Мутааки Талибан бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Сухайл Шахиныг НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр томилсон тул түүнийг Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх эрхээр хангахыг хүссэн. Нөгөө талаасаа Афганистаны өмнөх засаг захиргаа буюу Ганигийн Засгийн газрын үед НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан Гулам Исакзай ч мөн адил Ерөнхий санал шүүмжлэлд оролцох хүсэлтээ гаргаад байна. Энэ асуудлаар маргаан үүсээд буй тул НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 9 гишүүнээс бүрдэх Итгэмжлэх олгох хороо санал боловсруулж, Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлэх нөхцөл бүрдээд байгаа. Гэтэл энэхүү хороонд АНУ, БНХАУ, ОХУ тэргүүтэй Афганистаны асуудлаар эрс тэс байр суурь баримталж болохуйц их гүрнүүд багтаж буй нь нөхцөл байдлыг улам адармаатай болгож байна. 

Урьд өмнө нь үүнтэй төстэй асуудал цөөнгүй гарч байсан. Тухайлбал, Хятадын Коммунист нам 1949 онд эх газрын Хятадад хяналтаа тогтоож, БНХАУ байгуулагдсан ч 1971 онд Ерөнхий Ассамблей шийдвэр гаргах хүртэл Тайвань НҮБ-д Хятадыг төлөөлж байлаа. 

1997 онд Камбож дахь сөргөлдөгч талууд аль аль нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейд улсаа төлөөлөх хүсэлт гаргахад НҮБ тодорхой шийдвэр гаргалгүйгээр тухайн онд Ерөнхий Ассамблейн чуулганд Камбож Улс оролцож чадаагүй билээ. Нөгөө талаасаа хүний эрхийн асуудлаас үүдэн аливаа улсыг Ерөнхий Ассамблейн үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлах тохиолдлууд ч гардаг бөгөөд ӨАБНУ-ын тухайн үеийн эрх баригчид хүний эрхийн зөрчил гаргаж байсан тул НҮБ дахь төлөөллийг нь 1974 он хязгаарлаж, 1994 онд сэргээж байлаа. Талибан бүлэглэлийн хувьд нэн түрүүнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийг эрмэлзэж буй тул НҮБ дахь төлөөлөлдөө онцгой ач холбогдол өгч байна. 
 

Санал болгох

Өнөөдөр хөхний даруулгагүй өдөр тохиож байна

Жил болгоны аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.

3 өдрийн өмнө
"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

Netflix-ээр цацагдсан БНСУ-ын "Squid game" кино хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон. Тус кинонд нэгэн эмэгтэй утас андуурч залгасан байна гэж хэлдэг хэсэг бий. Тэгвэл тус цувралаас тухайн хэсгийг хасахаар болжээ.

9 өдрийн өмнө
Өдгөө 40 настай Сун Хэ-гюгийн тоглосон шинэ кино ирэх долоо хоногт нээлтээ хийнэ

Солонгосын ээлжит олон ангит цуврал "Now, We are breaking up" ирэх сарын 12-нд нээлтээ хийхээр болжээ. Тус кино нийт 16 ангитай. Ту киноны гол дүрд Сун Хэ-гю, Жан Ки Ён, Ким Жу Хун, Чой Хи Сэ нар тоглосон ба Солонгосын SBS телевизээр долоо хоног бүрийн баасан, бямба гаригт 22:00 цагаас гарах юм. Үзэгчдийн хүсэн хүлээсэн энэ кино хайр дурлал, салалтын тухай өгүүлнэ. Сун Хэ-гю нь тус кинонд дизайнерийн дүрд, харин Жан Ки Ён нь алдартай гэрэл зурагчны дүрд тогложээ. Өдгөө 40 настай Сун Хе-гю Зочид буудлын эзэн, Амьдралын ээдрээ, Миний байшин ОАК-ны эмэгтэй гол дүрд тоглож олонд танигдсан юм.

10 өдрийн өмнө
Холливудын арын албаны ажилчид ажил хаялт зарлажээ

яг л амьтан шиг харьцаж байна хэмээн ярьсан байна.

11 өдрийн өмнө