Хоол үйлдвэрлэлийн салбарыг 22 цагаас хойш ажиллахыг хориглолоо

2021 оны 9 сарын 272021-09-27
Хоол үйлдвэрлэлийн салбарыг 22 цагаас хойш ажиллахыг хориглолоо

УОК-оос мэдээлэл хийж байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар коронавирус цаашдын 10 жилд байсаар байна. Тиймээс хэвийн амьдралдаа орохоос өөр аргагүй. Дасан зохицох хэрэгцээ шаардлага бидэнд тулгарч байна.

100 гаруй тэрбум төгрөгийн эрүүл мэндийн цогцолборыг улсын мэдэлд буцаан авахаар боллоо. Алтанбулаг боомтын ачаа тээврийн нэвтрэлтийг сайжруулах чиглэлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ" гэлээ. 

УОК-оос гарсан шийдвэр:

  • Хоол үйлдвэрлэлийн салбарыг арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл 22 цагаас хойш ажиллахыг хориглолоо
  • Хилийн Алтанбулаг боомтоор гадны ачаа тээврийн автомашин боомтод ирж чиргүүлээ салгаж орхиод дан чирэгч толгой нь буцаж гардаг байсан. Монголын тээврийн автомашины чирэгч толгой чиргүүлийг авч хатуу хяналтын дор Улаанбаатар хүргэж ачааг буулгаад хоосон чиргүүлийг буцааж боомтод хүргэх, гадны ачаа тээврийн авто машины чирэгч толгой эргэн орж ирж чиргүүлээ авч гарахаар зохицуулсан байдаг. Энэ зохицуулалтыг цуцаллаа.
  • Аравдугаар сарын 15-наас гаднаас ирсэн иргэдийг тусгаарлахгүй.

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

18 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

20 цагийн өмнө