4000 тонн давсны нөөц бэлддэгээс одоогоор 500 тоннын нөөцтэй байна

2021 оны 9 сарын 252021-09-25
4000 тонн давсны нөөц бэлддэгээс одоогоор 500 тоннын нөөцтэй байна

“Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар сайжруулсан шахмал түлшний 56 мянган тонны нөөцтэй байна. Нөөцийн хэмжээг 80 мянган тоннд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ. Мөн 2021 оны аравдугаар сарын 1-нээс сайжруулсан шахмал түлшний 600 гаруй цэгийг ажиллуулахаар төлөвлөжээ. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэрүүдийн ихэнх нь 1960-1980-аад оны хооронд ашиглалтад орсон. Үүнээс хойш дэд бүтэц, дулаан хангамжтай холбоотой ажлууд өргөн хүрээнд хийгдээгүй. Зайлшгүй засах, шинэчлэх шаардлага байдаг ч хөрөнгийн эх үүсвэр хүндрэлтэй байдаг гэдгийг Хотын дарга хэлж байлаа.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс 96.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн 10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугам, сүлжээг Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа. 3.3 км урт хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил 90 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд сургууль, цэцэрлэг, орон сууц, айл өрхийг халаалт, хэрэгцээний халуун усаар ханган ажиллаж байна. Хоёр байранд хараахан халаалт өгөөгүй байгаа. Есдүгээр сарын 28-н гэхэд өгнө” гэлээ.

Мөн хотын захын алслагдан гэр хорооллын сургууль, цэцэрлэг, эмнэлгийг хийн түлшинд холбох ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар 16 сургууль, цэцэрлэгийг хийн түлшинд холбох ажлыг хийгээд байгаа гэнэ.

Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг шалгалт хийхэд таван цэцэрлэг, зургаан сургууль, нэг сургуулийн дотуур байр, нэг халаалтын зуух, нийт 13 барилга байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийн засварын ажлыг зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Үүнд шаардлагатай хөрөнгийг нийслэлийн 2021 оны төсвийн тодотголд тусгажээ.

Өвөлжилтийн  бэлтгэл хангах ажлын хүрээнд Хот тохижилтын газар, нийслэлийн есөн дүүргийн ТҮК-иуд нийт 4000 тонн гаруй давс, мөн тооны бодис нөөцөд бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар 500 тонн гаруй  давс,  1766.7 тонн бодисын нөөцтэй байна. 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авахаар нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгч шалгарчээ.

Санал болгох

Нийслэлийн хэмжээнд цэрэг татлага эхэллээ

Өнөөдрөөс нийслэлийн хэмжээнд 2021 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага эхэллээ.

5 цагийн өмнө
“Трактор зарна”, “Байр түрээслүүлнэ” гэсэн зараар иргэдийг залилж байсан этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн байгууллагын Эрэн сурвалжлах санд эрэн сурвалжлагдаж байсан оргодол 57, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 324, сураггүй алга болсон хүн 49, насанд хүрээгүй хүүхэд 14, хэн болох нь тогтоогдоогүй цогцос 3, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн этгээд 64, зөрчил үйлдсэн этгээд 16, нийт 525 эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг олж тогтоосон байна.

7 цагийн өмнө
Зургаан сартай нярай КОВИДоор нас баржээ

Сүүлийн 24 цагт 16 хүн ковидоор нас барсны нэг нь зургаан сартай нярай байжээ Зургаан сартай нярайн хувьд олон эрхтэний гаж хөгжилтэй, уналт таталт өгдөг, тураалтай хүүхэд байжээ. Тэрээр гэртээ байж байгаад, ковидын шалтгаанаар эмнэлэгт хүргэгдэж нэг хоног болоод нас барсан байна.

7 цагийн өмнө
Б.Бямбадорж: Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд хэлбэрт шилжиж байна

Өдөрт дунджаар 289 хүн нэн хүнд гэсэн оношоор эмчилгээ авч байна. Эмнэлгийн хэвтэн эмчилгээ багассан.

8 цагийн өмнө