1210 тонн АИ-92 автобензин НАУШКИ өртөөнд өнөөдөр хүрнэ 

2021 оны 9 сарын 252021-09-25
1210 тонн АИ-92 автобензин НАУШКИ өртөөнд өнөөдөр хүрнэ 

Шатахууны импорт, нөөцийг хэвийн хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлаар Роснефть компанийн удидлагуудтай уулзсан. Үүний үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс АИ-92 автобензинийг эхний ээлжинд яаралтай 1500 тонн шатахуун нийлүүлэх үр дүнд хүрсэн. Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, 10 дугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг нийлүүлэхээр тохиролцов. 

Өнөөдрийн байдлаар яаралтай нийлүүлэхээр тохиролцсон 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн шатахуун бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна. 

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна. Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүгт хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд монголд нийлүүлэх юм. Шатахууны импорт, нөөцийг хэвийн байлгах чиглэлд МУЗГ, УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

Санал болгох

Хонины махны үнэ өмнөх долоо хоногоос 3.6 хувиар өсжээ

Хонины ястай махны үнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна. Тодруулбал, хонины ястай махны нэг кг-ын үнэ өнгөрсөн сард дунджаар 10,834 төгрөг байв. Харин энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 13-ны байдлаар 11,226 төгрөгт хүрчээ.

21 цагийн өмнө
Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг.  Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар.

2 өдрийн өмнө
ТӨСӨВ 2022: Концессийн гэрээний төлбөрт 303 тэрбум төгрөг төлнө

Ирэх оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 2 их наяд, 440 тэрбум төгрөг байна. Үүний 303 тэрбум төгрөг нь Концессийн гэрээнүүдийн төлбөр юм.

3 өдрийн өмнө
Зэсийн ханш эргэн өслөө

Үйлдвэрлэлийн металлууд дундаас зэсийн ханш эргэн өссөн үзүүлэлттэй байна.

8 өдрийн өмнө