Цахим систем нь гацсан учраас иргэд торгуулиа төлөхөөр урт дараалал үүсгэжээ

2021 оны 9 сарын 282021-09-28
Цахим систем нь гацсан учраас иргэд торгуулиа төлөхөөр урт дараалал үүсгэжээ

Өршөөл үзүүлэх тухай хуульд торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг чөлөөлөхөөр заасан. 2017 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургаадугаар сарын 24-ний 00.00 цагаас өмнө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн аравдугаар сарын 1-ний дотор торгох шийтгэлийн төлбөрийн 50 хувийг төлсөн бол үлдсэн хувийг өршөөн чөлөөлөх юм.

Иргэд нийт торгуулийн дүнгийн ердөө зургаан хувийг нь төлсөн. Иргэдийг бухимдуулж буй нэг асуудал нь цахим систем нь алдаа заах, торгуулиа төлсөн ч системд торгуулийн мэдээлэл нь хэвээр эсвэл торгуулийн дүн нь 100 хувь гарч ирж байгааг шүүмжилж байна. Холбогдох албан тушаалтнаас тодруулахад цахим систем саатсан учраас өчигдрөөс эхлэн ачаалал гурав дахин нэмэгдсэн гэлээ.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө