Д.Энхтуяа: Залуу багш нар шантарч, энэ салбарт ажиллах хүн олдохоо байлаа

1
2021 оны 9 сарын 282021-09-28
Д.Энхтуяа: Залуу багш нар шантарч, энэ салбарт ажиллах хүн олдохоо байлаа

Цар тахлын үед багш нарын ачаалал хоёр дахин нэмэгджээ. Тодруулбал, нэг ангийн сурагчдыг хоёр ээлжээр хичээллүүлэх, хичээлийн төлөвлөгөө боловсруулах гэх мэтээр ачаалалтай байдаг тухай багш нар хэлж байлаа. Сурагчдын гэрийн даалгаврыг шалгахад хоногийн 24 цаг хангалтгүй. Ийм байдлаас үүдэн залуу багш нар ажлаас халшрахад хүрч байна. Багш нарт тулгамдаад буй асуудлаар Нийслэлийн 16-р сургуулийн математикийн багш Д.Энхтуяатай ярилцсан юм.

Нийслэлийн 16-р сургуулийн математикийн багш Д.Энхтуяа "Би боловсролын салбарт 34 дэх жилдээ багшилж байна. Өмнө нь өдөрт 7 цаг хичээл заадаг байсан бол одоо 14 цаг болсон. Ангиудыг хоёр бүлэгт хуваан хичээл зааж байгаа. Уг нь багшийн норм долоо хоногт 19 цаг байдаг юм. Гэтэл одоо 27 цаг ажиллаж байна. Хамт ажиллаж байгаа залуу багш нар ч ядарч байгаагаа хэлдэг. Хоногийн 24 цаг хүрэхээргүй л байна даа. Ийм нөхцөлд хүүхэд бүрд хүрч ажиллах, хичээлийн хоцрогдол арилгана гэдэг хэцүү.

Багш нарын нийгмийн асуудлыг нэгдүгээрт тавихгүй бол залуу багш нар ажил хийж чадахгүй байдалд орсон. Энэ салбар ажиллах хүчний дутагдалд орж байна. Би гэхэд 34 жил ажиллаж байхад 850 мянган төгрөгийн цалинтай. 200 гаруй мянган төгрөг нь нийгмийн даатгал, татварт явчихдаг. Одоо нэгэнт энэ ажлыг 30 гаруй жил хийчихсэн юм чинь тэтгэвэрт гарахын хооронд шантраад хайчих юм. Сүүлийн хоёр жил боловсролын салбар, боловсон хүчнээ манай улс хаячихсан. 90-ээд оны үед хичээлдээ хамгийн сайн хүүхдүүд багш болохоор сурдаг байсан бол одоо эсрэгээрээ болсон байна" гэлээ.

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө