Иргэд өрхийн эмнэлэгтээ үзүүлэхийн тулд 3-4 цаг дугаарлаж байна

2021 оны 9 сарын 282021-09-28
Иргэд өрхийн эмнэлэгтээ үзүүлэхийн тулд 3-4 цаг дугаарлаж байна

Иргэд өрхийн эмнэлэгтээ үзүүлж, ковидын тусламж үйлчилгээ авахын тулд 3-4 цаг дугаарлаж байна. Тэд эмийн сангаас коронавирус илрүүлэх түргэвчилсэн тест худалдан авснаар өрхийн эмнэлэгтээ ирж шинжлүүлж байгаа юм.

Халдвар авсан нийт иргэдийн 80 хувьд нь өрхийн эрүүл мэндийн төв үйлчилгээ үзүүлж байгаагаас ачаалал гурваас дөрөв дахин нэмэгдсэн байна. Зарим иргэн гурван цаг дугаарласны эцэст эмчид үзүүлсэн тухай ярьсан юм. Иргэдийн хувьд ихэнх нь түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр ирж байна. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүргийн "Жаргал-Өлзий" өрхийн эрүүл мэндийн төвийн тухайд зургаан эмч, таван сувилагчтай. Хоёр хорооны иргэдийг хариуцан ажилладаг. Өглөө амбулаторийн үзлэг хийж, судалгаа гаргаж өдөр нь халдвар авсан иргэдийг гэрээр очиж үздэг. Үүнээс гадна жирэмсний эргэлт, нярайн вакцин, томуугийн вакцин, түргэвчилсэн тест авдаг. Өрхийн эрүүл мэндийн төвд тусгай төсөв төсөвлөж өгдөггүй учраас иргэд өөрсдөө тестээ авч ирэх шаардлагатай болдог байна. Одоогоор өрхийн эмнэлгүүдэд түргэвчилсэн тест тараагаагүй байгаа тухай мэдээллээ. Тиймээс иргэд 15-20 мянган төгрөгөөр нэг тестийг худалдаж авч байна.

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө