Харуулын даргаа буудан хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

2021 оны 9 сарын 282021-09-28
Харуулын даргаа буудан хөнөөсөн хэргийн шүүх хурал маргааш болно

Энэ оны дөрөвдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум дахь хилийн 0214 дүгээр ангид хоёр цэрэг харуулын даргаа буудан хороосон хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбогдуулан байлдагч М, Х нарыг баривчилж, хэргийг шалгасан.

Хэргийг тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4, 2.9, 2.11, 28.5 дугаар зүйлийн 1, 28.7 дугаар зүйлийн 2, 28.8 дугаар зүйлийн 1, 28.15 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал маргааш Говь-Алтай аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Хоёр алба хаагч хэрэг гарах үед харуулд гарч байхдаа байлдааны сумаар бай буудаж дутаасан, дурангаа хагалж гэмтээсэн бөгөөд харуулын дарга нь зэмлэнэ гэдгээс айсандаа уг ноцтой хэргийг өдүүлсэн байж болзошгүй байсан юм.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

15 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө