500 сая төгрөгөөр барьсан нохой, муур шатаах зуух ажиллахгүй байна

2021 оны 9 сарын 282021-09-28
500 сая төгрөгөөр барьсан нохой, муур шатаах зуух ажиллахгүй байна

500 сая төгрөгөөр Цагаан давааны хогийн цэгт нохой, муур шатаах зуухыг барьсан. Харин өнөөдрийн байдлаар уг зуухыг ашиглахгүй сэг зэмийг булж устгах байдлаар ажиллаж байгааг албаны эх сурвалжууд мэдээллээ. Золбин нохой, муурын тоо жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Амьтан тэжээхээр аваад гудманд хаядгаас үүдэн золбин нохой муурын тоо буурдаггүй гэж албаныхан тайлбарлаж байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд хувийн хэвшлийн гурван компани нохой, муур устгах ажлыг гүйцэтгэдэг. Тэд нийлээд хоногт дунджаар 200-250 нохой, муурыг устгаж Цагаан давааны цэгт авчирдаг.

Нийслэлийн хот тохижилтын газраас булж устгах, шатааж устгах ажлыг гүйцэтгэдэг. Жилд энэ ажилд 18 орчим сая төгрөг төсөвлөдөг талаар албаны хүн хэллээ. Зөвхөн нэгийг булж шатаах, зардал нь 5800 төгрөг. Булах нь арай хямд байдаг гэлээ. Цагаан давааны хогийн цэг дээрх шатаах зуухыг зориход цусны үнэр хамар цоргиж байсан юм. Зуухыг 8 цаг ажиллуулахад 180-250 литр шатахуун зарцуулдаг. Одоогоор техникч нь амралтаа авсан учраас ажиллахгүй байгаа гэж тайлбарласан. Золбин ноход олноор цугласан үедээ хүн рүү дайрдаг учраас дуудлага их ирдэг үе нь намар юм байна.

Screenshot (696).png

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө