29 настай реппер Lil Thug-E сарын дотор чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай

2021 оны 9 сарын 282021-09-28
29 настай реппер Lil Thug-E сарын дотор чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай

29 настай реппер Г.Төгөлдөр (Lil Thug-E) цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдсон. Тэрбээр Монголдоо эмчлэгдэх боломжгүй учраас маш яаралтай чөмөг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болж саяхан Турк улсыг зорьсон. Түүний эмчилгээ эхэлсэн бөгөөд нийт эмчилгээний зардалд 900 орчим сая төгрөг шаардлагатай. Эхний ээлжинд 650 сая төгрөг цуглуулахаар түүний гэр бүл, найз нөхөд, уран бүтээлчид хандивын аянг эхлүүлсэн. Одоогоор 170 орчим сая төгрөг цугларсан байна. Тэрбээр багадаа цагаан эсийн дутагдалтай байсан. Харин сүүлд цусны хорт хавдрын шинж тэмдэг гэнэт илэрч, чөмөг нь хортой цагаан эс үүсгэж эхэлсэн байна. Түүний биеийн байдлын тухайд яаралтай чөмөг шилжүүлэн суулгахгүй бол нэг сарын хугацаа байгааг хэлсэн. 

“Одоо” “Хавар” “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр (Lil Thug-E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээдэг. Доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ. Үүгээр ч зогсохгүй олон арван хамтлаг дуучдын хит уран бүтээлийн аяыг бүтээн туурвиж, орчин цагийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж яваа нь цаашид Монголын урлагийн ертөнцөд нэгэн өөрийн гэсэн шинэ урсгалын эхлэлийг тавиад байгаа юм.   

OFFICIAL FACEBOOK PAGE: Big Life for Lil Thug-E

OFFICIAL INSTAGRAM: @biglifeforlilthuge

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК- 5163496119 /Л.ГАНЧИМЭГ/

Реппер Lil Thug-E цусны хорт хавдартай болох нь оношлогдож, уран бүтээлчид хандивын аян эхлүүллээ

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө