Парламентын сэтгүүлчид УИХТГ, ЗГХЭГ, ЕТГ-т шаардлага хүргүүллээ

2021 оны 9 сарын 282021-09-28
Парламентын сэтгүүлчид УИХТГ, ЗГХЭГ, ЕТГ-т шаардлага хүргүүллээ

Сэтгүүлчид төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч мэдээлэх үүрэг эрхээ хангуулахаар УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ-т шаардлага хүргүүлж байна. Цар тахалтай холбоотойгоор сэтгүүлчдийн төрийн ордонд нэвтрэх, эх сурвалжаас мэдээлэл авах нь хязгаарлагдмал болсон. Өөрөөр хэлбэл төрөөс мэдээлэхийг "хүссэн" зүйлээ нийтэд ил болгож, иргэдийн мэдэх эрхийг хорьсон гэж хэлж болно.

Парламентийн сэтгүүлчид түр хороо байгуулсан. Парламентийн үйл ажиллагааг сурвалжилдаг 300 гаруй байгууллага байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 100 гаруй. Сэтгүүлчид энэ намрын чуулганаас эхлээд төрийн ордонд чөлөөтэй нэвтэрч, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлдэг болохыг шаардаж байгаа. 

Tv5 телевизийн сэтгүүлч Ч.Доржбат: Сэтгүүлчид мэдэх эрхээ олж авахаар тэмцэж байгаад манай редакц дэмжиж оролцож байна. Ганцхан УИХ ч хаалттай болсон юм биш. Яамд, агентлагууд ч хаалттай болсон. Сэтгүүлч очоод мэдээлэл авъя гэхээр оруулахгүй, гадаа үүдэнд нь дуудаж уулздаг болсон. Төрийн бүх шатанд ийм болсон. УИХ-ын Тамгын газарт гол учир бий гэж бодож байна. Маш их хаалттай байдаг. 

No description available.

UBN сайтын эрхлэгч Г.Лхагвадорж: Бид эхэндээ цар тахлын нөхцөл байдлыг ойлгоод Төрийн ордноос тогтоосон дүрэм, журмын хүрээнд ажиллаж ирсэн. Гэтэл одоо дэлхий нийт цар тахалтай зэрэгцэн амьдраад эхэлсэн. Мөн манай улсад бүх үйл ажиллагаа нээчихээд байхад Төрийн ордонд сэтгүүлчдийн ажиллах эрхийг нээхгүй байгаа нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийг хэрэгсэл зөвхөн дамжуулах хэрэгсэл л болж хувирлаа.

Сэтгүүлч Т.Оюумаа: Бид нар тодорхой хэд хэдэн шаардлагуудыг хүргэж байгаа. Сэтгүүлчид маань ч нэгдэж гарын үсгээ зурсан. Бүтэн хоёр жилийн турш ковидоор далимдуулж төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай болсон. Олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. УИХ-ын гишүүн, тодорхой эрх бүхий хүмүүсээс асуулт асуух боломжоо хаалгасан. Бид нарын тавьж байгаа шаардлагыг биелүүлэхгүй бол шат шатны арга хэмжээнүүдийг авна. Энэ бол зөвхөн нэг сэтгүүлчдийн асуудал биш. Төрийн ордон  хэвлэлийнхэнд хаалттай байна гэдэг нь ард түмэнд хаалттай байгаагийн илрэл.

No description available.

Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: Өнөөдөр парламентын сэтгүүлчид нэгдээд УИХ-ын тамгын газар, Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ-т шаардлага хүргүүлж байгаа. Төрийн ордноос мэдээ, мэдээлэл бэлтгэх журмыг эргэн харах хүсэлт тавьж байна. Биднийг ажиллах нөхцөлөөр хангахгүй хоёр жил боллоо.Ордонд ажиллах сэтгүүлч нар ариун цэврийн өрөө ороход хүртэл хамгаалалтын ажилтан дагаж явдаг. Сөрөг хүчин нь тараад явчихсан, эрх баригч нам хэт олонх байгаа энэ үед хэвлэл л сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ. Гэтэл сэтгүүлчдийн нүд чихийг хааж, ажиллах нөхцөл боломжийг хязгаарлаж байна. Бид дарга нарын захиалсан дууг дуулдаг утсан хүүхэлдэй биш. Төрийн ордонд бид чөлөөтэй нэвтэрч гишүүд, сайд нараас асуулт асуумаар байна. Иргэдийн мэдэх эрхийг хангамаар байна.

NTV телевизийн сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Бүх эрх мэдэл Засгийн газарт бий болчихлоо. Энэ парламентийн хэрэг ч алга. Бид үүнийг сурвалжлах, ярих, гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байгаа. Хүний мууг үзэх гээд байгаадаа биш. Олон нийт сонгосон төлөөллөө хаана, юу хийж байгааг мэдэх эрхтэй. Үүргээ ухамсарлах хэрэгтэй. Төсвийн мөнгийг юунд зарцуулах гээд байгааг олон нийт хянах эрх нь бий. Парламентийн гишүүд нэг шугамаар мэдээлэл өгдөг гэж олон улсын жишиг ярих гэж байгаа бол өөрсдөө эхлээд тэдэн шиг төрийн хүн шиг байх хэрэгтэй.

MPA PHOTO2021-5307.jpg
УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар

УИХ-ын тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: Хоёр жилийн өмнө Монгол Улсад ковидын анхны тохиолдол бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Төрийн ордонд иргэд, сэтгүүлчид хэрхэн орж нэвтэрч, яаж ажиллахыг зохицуулахаар түр журам гаргасан. Хоёр жилийн хугацаанд сэтгүүлчид Төрийн ордон руу орох боломжгүй, тодорхой хязгаартай байсанд хэвлэлийн асуудал хариуцаж байгаа миний хувьд ч сэтгэл зовниж байгаа. Тиймээс аравдугаар сарын 1-нд эхлэх намрын ээлжит чуулганаас өмнө нь энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ гэдгийг сүүлийн 20-иод хоног ярьж байна. Түр журмаа өөрчлөх бодолтой байгаа. УИХ-ын даргад энэ асуудлыг тавина. Татгалзахгүй байх гэж бодож байна. Гэхдээ ковидын нөхцөл байдал хүнд байгаа учраас хүн хоорондын зай барих шаардлагатай болно.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө