Реппер Gee: Өглөөгүүр бичиг цаасны ажил, үдээс хойшдоо эмч нартай гадуур дуудлагад явж байгаа

1
2021 оны 9 сарын 282021-09-28
Реппер Gee: Өглөөгүүр бичиг цаасны ажил, үдээс хойшдоо эмч нартай гадуур дуудлагад явж байгаа

Реппер, продюсер Big Gee (Т.Мөнх-Эрдэнэ) БЗД-ийн 27-р хорооны өрхийн эмнэлэгт сайн дурын ажил хийж байна. Өнөөдрийн тухайд 7-8 айлаар эмч нартай хамт үзлэгээр явжээ. Тэрбээр хэлэхдээ "Үдээс өмнө утасны дуудлага бүртгэл дээр ажилласан. Үдээс хойш дуудлагад явсан. Сэтгэлээсээ хийж байгаа л ажил. Би зурагтаар гарах гэж ийм ажил хийгээгүй шүү. Хүмүүс шиг хоёр таваг хоол бусдад өгчихөөд зураг дардаг хүн би биш. Хүмүүст захихад халдвар хамгааллын дэглэмээ сайн баримтлаарай. Би тусаад эдгэсэн. Залуучууд маань тусах нь цаг хугацааны асуудал гэж бодоод тайван байх шиг байна. Муухай өвчин шүү. Маскаа сайн зүүгээрэй. Залуусыгаа эмч нартаа тусалж дэм болоорой гэж уриалмаар байна. Эмч нарыгаа ойлгож, хайрлаж хүндлээрэй " гэлээ.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

14 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

16 цагийн өмнө