Завханд баавгай адуу идэж, олноор үзэгдэх болжээ

2021 оны 9 сарын 292021-09-29
Завханд баавгай адуу идэж, олноор үзэгдэх болжээ

2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн нутаг “Бужирын дөрөлж”-д баавгай адуу идсэн,  09 дүгээр сарын 25-ны өдөр Тосонцэнгэл сумын Оргих багийн малчин “Улаан нүүр” гэдэг газар баавгай харсан, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сонгино сумын Баян-Айраг багийн “Хүйтэн сээр” гэдэг газар баавгайн хоёр бамбарууш орж ирсэн зэрэг мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Энэ нь хөрш зэргэлдээ ОХУ-д их хэмжээний ойн  түймэр гарсантай холбоотойгоор идэш, хоол хайж яваа баавгайнууд байж болзошгүй. Иймд малчид, ард иргэд та бүхэн:

-Малд явахдаа анхаарал болгоомжтой байж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх

-Жимс, самранд явахгүй байх, хээр хөдөө, ойн сав бүхий газар хонохгүй байх

-Баавгай тааралдвал айлгаж цочоохгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.  

Ташрамд дурьдахад, баавгай нь махаар хоолшдоггүй, заавал самар, жимс, ургамлын гаралтай хоол тэжээлийг хольж иддэг.  Самар,  жимс ховор ургасан үед өлссөн баавгай улаан шоргоолжны үүр ухаж эхэлдэг байна. Улаан шоргоолжинд алдегид хэмээх спирт байдаг бөгөөд түүнд согтсон баавгайг “Хорхойтсон баавгай” гэдэг аж. Ийнхүү согтсон баавгай хаашаа ч хамаагүй тэнэж хүн, амьтанд халдах тохиолдол гарч байжээ.

Санал болгох

Мотоциклтой гараад сураггүй алга болсон иргэнийг живсэн байхыг олжээ

Гурав хоногийн өмнө сураггүй алга болсон иргэнийг Далай нуурт живсэн байхыг олсон байна.

9 цагийн өмнө
Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

51 тонны нүүрс ачсан автомашин “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж 19, 25 настай залуус автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

1 өдрийн өмнө
Дарханд орон гэргүй иргэдийг 3 сар түр байранд байршуулж эхэллээ

АОК-ийн шийдвэрээр гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр оронгүй гадуур хоног өнгөрөөдөг болон зах дээр архидан согтуурдаг иргэдийг 3 сарын хугацаатай түр байранд байрлуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

2 өдрийн өмнө
Сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг 11-р сарын 8-ны өдөр гаргасан байна. Гэтэл өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон цахилгаан станцуудаа барьж, бүтээн байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

2 өдрийн өмнө