“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

1
2021 оны 10 сарын 12021-10-01
“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

Монголчуудын “Монгол Жангүм” нэрээр эчнээ таних болсон хөдөлмөрч бүсгүй А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд хотоос хол буйдхан газар нээлээ. Тэрээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаарх олон нийтэд мэдээ мэдээллийг нээлттэй хуваалцдаг нэгэн. Баянхонгор аймагт амьдардаг байсан тэрээр нийслэл УБ хотод ирж суурьшаад удаагүй байна.

241302066_424921085718927_8185111550078860319_n.jpg

-Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулаач. Хэзээнээс өрхийн үйлдвэрлэл эрхэлж эхэлсэн бэ?

-Сайн. Сайн байна уу? Намайг Алтангэрлийн Одончимэг  гэдэг. Одоо 55 настай. 30 гаруй жил өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Баянхонгор аймгийн Шаргалжуутад үйлдвэрлэл эрхлэн, амьдардаг байсан бол өнгөрсөн 12 сараас нийслэл УБ хотод ирж суурьшсан. Би дөрвөн хүүхэдтэй. Харамсалтай нь нэг хүүхэд маань тархины саажилттай байж багаад өнгөрсөн юм. Бусад нь УБ хотод суурьшсан учраас үр хүүхдүүдээ бараахаар ирсэн.

-Та  ямар төрлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байгаа талаар уншигчиддаа танилцуулаач? Бас нэрийн дэлгүүртэй болсон байсан, баяр хүргэе ээ. Таныг Монголчууд Монгол  Жангүм гэдэг нэрээр эчнээ таньдаг болсон шүү дээ.

-Баярлалаа. Гачууртад өрхийн үйлдвэрлэлийн эко март дэлгүүрээ 30 жил үйлдвэрлэл явуулсны эцэст нээлээ. Ингэснээр ажлын байраа албан ёсоор бий болгож байна. 40 тонны контайнерыг тохижуулж төвөөс зайдуу ч тохилог буйдхан дэлгүүрээ нээсэндээ сэтгэл догдолж, баяртай байна. Би одоогоор нөхрийн хамт үйлдвэрлэлээ эрхэлж байна. Монгол үндэсний хоол, тараг, цагаан идээ, талх, нарийн боов зэрэг бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг.

-Та өрхийн үйлдвэрлэлийн “Эко март” дэлгүүрээ яагаад Гачууртад нээхээр болсон бэ?

-Өрхийн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хотод үйлдвэрлэх, тээвэрлэхэд унаа тэрэг, обьект зэргээс эхлээд асуудал үүссэн.  Бас УБ-ыг хангах хэмжээний том өрхийн үйлдвэрлэл биш учраас амьдарч байгаа газраа нээхээр шийдсэн юм. Фэйсбүүк дээр маш олон дагагч, найзуудтай. Тэд нар маань дандаа ирж, бүтээгдэхүүн авч хэвшсэн учраас өөрийн жижигхэн ажлын байртай болъё гэж бодоод тэгээд 40 тонны контейнэр тохижуулаад хөөрхөн жижигхэн хөөрхий дэлгүүр нээлээ. Захиалагч нар маань ирээд л, ар араасаа ирсээр хүнсний бүтээгдэхүүнүүдээ захиалаад  авчихдаг. 

241201375_424921139052255_4384462944265230298_n.jpg
239776451_424921235718912_7838791512869120648_n.jpg

-Та захиалгын дагуу үйлдвэрлэлээ явуулж байна уу? Өдөрт хичнээн литр сүү, мах гурил ашиглаж байна вэ?

Өдрийн турш л сүү, цагаан идээ хэрэглэнэ. Би нөхөртэйгөө хоёулаа ажилладаг. Харин амралтын өдрүүдээр хүүхдүүд ирж тусалдаг. Өглөөний 5, 6 цагаас сэрээд юмаа хийж эхлэдэг дээ. Өдөрт 25 талх, гэрийн боорцогийг 25 уут гурилаар  хийнэ. Тэгээд хажуугаар нь хоол захисан хүмүүсээ ирэхэд хоолыг нь бэлэн байлгадаг. Цагаан идээг бол өөрийнхөө боломжоор аль болох эрж сурсан хүмүүст бэлэн байна байлгахыг хичээдэг.Ер нь үүр цайхаас эхлээд бэлдсэн бүтээгдэхүүнүүд маань өдрийн 2-3 цагт дуусчихдаг шүү.

-Сүү цагаан идээний хэдэн төрлийн бүтээгдэхүүн хийж байна?

Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүн дотроо “Сарлагхан” нэртэй  хүүхдэд зориулсан брэнд зайрмаг гаргаад одоо долоон жил болж байгаа. Тэр маань их сайн гүйлгээтэй. Хөдөөнөөс аарц өрмөө аваад бүтээгдэхүүнээ хийж, цэвэр сарлагийн өрмөөс шар тос гаргадаг. Гаргасан шар тосондоо боорцог хайрдаг. Тэгээд ямар ч тийм хольцгүй цэвэр сарлагийн аарцан дээр зөгийн бал нь цутгаж, чацаргана, аньс зэргээр “Сарлагхан” зайрмагыг үйлдвэрлэдэг. Ямар л байгалийн гаралтай түүхий эд олдож байна тэр зүйлээр химийн орц найрлагагүй  бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулж энэ зайрмагийг хийж байсан юм. Учир нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд өдөрт тавин удаа хэлнийхээ үзүүрийг хамартаа буюу эрүүндээ хүргэж байвал их сайн дасгал болдог. Дасгал хийхэд тэр бүр сонирхол нь төрдөггүй учраас ийм долоодог юм хийе гэж бодоод хийгээд өгчихсөн чинь одоо миний энэ “Сарлагхан” брэнд хүүхдүүдийн дуртай бүтээгдэхүүн болж хувирсан даа. Нэг жижигхэн савлагаатайг 50-60 долоодог. Энгийн хүүхдүүдийн хэл ярианы хөгжилд ч маш их хэрэгтэй. Хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид ч энэ зайрмаганд их дуртай.

 

239814142_424921992385503_6508256526647052868_n.jpg

-Та мэргэжлийн тогооч уу? Сүү цагаан идээ боловсруулах, үндэсний олон төрлийн хоол хийх зэргийг бие дааж сурсан уу? Яаж сурч байсан бэ? 

Би мэргэжлийн тогооч хүн биш ээ /инээв/. Харин эсрэгээрээ геологи хайгуулч мэргэжилтэй.  Олон жил Баянхонгорын Шаргалжуутын рашаанд хоол хийж байгаад л өрхийн үйлдвэрлэл рүү дурлан орсон. Хүүхэд маань тархины саажилттай байсан юм. Төрөх үед эх баригч эмчийн алдаанаас болж, чулуун шалан дээр хүчтэй унаснаар тархины саажилттай болсон. Зургаан ч удаагийн хүнд хагалгаа хийсэн ч бүгд амжилтгүй болсон. Тэгээд  сайн рашаан байдаг гэдгийг сонсоод Шаргалжуутыг зорьж очоод өөртэйгөө ижил асуудалтай хүмүүстэй танилцсан. Тэнд хүүхдээ эмчлүүлэхээр авч очсон ээж аавууд ажлын байргүй хүмүүс, бас мөнгө төгрөг муутай байсан учраас бантан гамбир хоёр л хийж өгдөг байсан. Тэгээд сүүлдээ ганц хоёроор бизнес маань өргөжөөд талх, нарийн боов хийдэг болсон. Шаргалжуутын рашаан сувилалд тархины саажилттай хүүхдүүд их ирдэг. Жилд дунджаар 2000 орчим хүүхэд ирдэг. Тэдэнд бантангаас эхлээд чадахаараа туслахыг хүссэнээр олон төрлийн хоол хийж байгаад л сурсан даа.

-Тархины саажилттай хүүхдүүдтэй та одоо ч ойр ажилладаг уу?

-Тархины саажилттай хүүхдүүдтэй ойр ажиллаж, тэдэнд тусалсаар хэдийн 25 жил өнгөрчээ. Цахим орчин хөгжсөнөөр фейсбүүк хуудастай болж, фэйсбүүкээрээ хуучин тэргэн сууж цуглуулаад 25 жилийн хугацаанд гэх чинь 2720 хүүхдийг тэргэнцэртэй болгосон. Тархины саажилттай хүүхдүүдэд тэрэг их хэрэгтэй. Бас энэ төрлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүс ихэнх нь ганц бие, өрх толгойлсон ээжүүд байдаг.

-Та бүхнийг өөрийн гараар хийж байна уу? Ямар тоног төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Миний хувьд тоног төхөөрөмж ч юм уу техник хэрэгсэлээр үйлдвэрлэж чаддаггүй. Бүх юмаа өөрийн гараар хийж байна. Тоног төхөөрөмж машин техникээр хийсэн бүтээгдэхүүнээр дамжиж төмрийн өвчин буюу дэлхий нийтэд металлын өвчин гээд гарчихсан байгаа шүү дээ. Одоо жишээ нь талхны үйлдвэрүүдийн хувьд цахилгаанаар  хийчихэж байгаа. Тиймээс миний хувьд өөрийн гараар хийхийг эрхэмлэдэг бөгөөд нэг ч одоо тоног төхөөрөмж байхгүй, 

-Та түүхий эд, малын сүүгээ хаанаас худалдан авч байна вэ?

-УБ хотод сүүний олдоц муу. Байгаа нь хольц ихтэй байх юм. Тийм болохоор Баянхонгорынхоо малчид руу утас цохидог. Тэд сүү, сүүн бүтээгдэхүүн явуулж, нөхөр бид хоёр Эмээлтээс очиж тосч авдаг. Бид сарлагийн сүүгээр үйлдвэрлэлээ явуулдаг. Хөдөөний сарлаг байгалийн цэвэр өвс, ургамлыг хүн хүрч чадахгүй газар очиж шим тэжээлтэйг нь иддэгээрээ онцлогтой. Хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа бол хамгийн сайн байгалийн гаралтай түүхий эдээр үйлдвэрлэхийг зорьдог доо. Өөрсдийн гэсэн мал хуй байхгүй ч болгоё гэсэн хүнд боломж үргэлж байдаг.  Тиймээс хийж буй бүтээгдэхүүн бүрээ сэтгэлээсээ хийхийг зорьдог доо.

-За цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Цаашдын үйлдвэрлэлд нь улам их амжилтыг хүсье.

-Та бүхэнд бас маш их баярлалаа.

239919548_424921642385538_328013998548650123_n.jpg
239642001_424921729052196_7665588247830732295_n.jpg

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

2 цагийн өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

3 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

9 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө