О.Тулга: ДАШТ-нд оролцох болсондоо баяртай байна, Э.Цэндбаатар ахад ирэхгүй байх шалтгаан байсан байх

3
2021 оны 10 сарын 32021-10-03
О.Тулга: ДАШТ-нд оролцох болсондоо баяртай байна, Э.Цэндбаатар ахад ирэхгүй байх шалтгаан байсан байх

Боксын ДАШТ-нд оролцох эрхийн төлөөх сорилго тэмцээнд О.Тулга хоёр дах удаагаа ялж явахаар боллоо. Өмнө нь буюу есдүгээр сарын 6-ны өдөр болсон сорилгод нийт таван тамирчинтай өрсөлдөж, ялж явах эрхээ аваад байсан ч, Э.Цэндбаатарын хүсэлтээр дахин сорилго тэмцээнд оролцох болоод байсан юм. Ийнхүү өнөөдөр сорилго тэмцээний өмнөх жинд 59.9 кг-аар орсон ч өрсөлдөгч Э.Цэндбаатар ирээгүй нь улмаас дахин ДАШТ-нд явах эрхээ авлаа. 

О.Тулга: ДАШТ-д Монгол Улсынхаа нэрийг гаргахын төлөө хичээнэ, маш том хариуцлага надад ирлээ. Өчигдөр Эрдэнэтэд ирсэн. Жиндээ цагтаа орлоо. Э.Цэндбаатар ах ирээгүйд би юм хэлж чадахгүй. Ямар нэгэн шалтгаан байсан байх. Би ДАШТ-нд явах болсондоо баяртай байна. Олон саад бэрхшээл байлаа. Би есдүгээр сарын 6-нд сорилго тэмцээндээ оролцсон. Хоёр тулаан хийж ялсан. Гэхдээ дараа нь гарсан боксын холбооны шийдвэрийг би дагахаар болсон"гэв.

Санал болгох

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.

2 өдрийн өмнө
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ирэх 2024 онд Парист болох олимпийн эрх олгох тэмцээн юм.

3 өдрийн өмнө
Заал, танхимын барилдаанд оролцох бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

3 өдрийн өмнө
Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

Харин дунд шөвгийн наймд а.х.а С.Очирбат, У.Береке, ц.а Л.Отгонбаатар, а.а Э.Баасанжав нар үлдлээ.

3 өдрийн өмнө