Э.Цэндбаатар огцом жингээ хассанаас эмнэлэгт хүргэгджээ

6
2021 оны 10 сарын 32021-10-03
Э.Цэндбаатар огцом жингээ хассанаас эмнэлэгт хүргэгджээ

Сорилго тэмцээндээ оролцоогүй МУГТ Э.Цэндбаатар эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр өнөөдөр болох сорилго тэмцээний жинд цагтаа амжиж ирээгүй учир О.Тулга ДАШТ-ний 60 кг-нд оролцохоор болоод байгаа юм.

Эх сурвалжийн мэдээллээр Э.Цэндбаатар 7 кг-ийн илүү жинтэй байсан учраас тэмцээнээс өмнө жингээ огцом хасч өчигдөр биеийн байдал нь муудаж түргэнээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Мөн өчигдөр түүний жин 61 кг байсан гэх бөгөөд тун удахгүй өөрийн жинг бичлэгээр хүргэх аж. Харин болсон нөхцөл байдлын талаар маргааш олон нийтэд мэдээлнэ гэв. 

Өнөөдөр шүүгч Батнасан түүнийг жинг 1.8 кг-аар илүү байсан гэж мэдээлсэн юм.  

 

Санал болгох

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.

2 өдрийн өмнө
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ирэх 2024 онд Парист болох олимпийн эрх олгох тэмцээн юм.

3 өдрийн өмнө
Заал, танхимын барилдаанд оролцох бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

3 өдрийн өмнө
Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

Харин дунд шөвгийн наймд а.х.а С.Очирбат, У.Береке, ц.а Л.Отгонбаатар, а.а Э.Баасанжав нар үлдлээ.

3 өдрийн өмнө