Монголын хөрөнгийн зах зээл FTSE Russell-ийн “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-нд орлоо

2021 оны 10 сарын 12021-10-01
Монголын хөрөнгийн зах зээл FTSE Russell-ийн “Хөгжиж буй зах зээлийн ажиглалтын жагсаалт”-нд орлоо

Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс 2021 оны 9-р сарын 30-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан тоот ирүүллээ. Уг албан тоотод Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг FTSE Russell-ийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлд оруулахаар “Ажиглалтын жагсаалт”-нд (Watch List) багтаасан тухай мэдэгдэн баяр хүргэсэн байна. 

Тус байгууллага нь мэргэжлийн хөрөнгө оруулагчийн зүгээс тавьдаг техникийн хэд хэдэн шалгуур үзүүлэлтүүдийн дагуу олон улсын зах зээлүүдийг “Хөгжиж буй”-гаас “Өндөр хөгжсөн” хүртэл үндсэн 4 зэрэглэлээр ангилдаг. Улс орнуудын хөрөнгийн зах зээлийн зэрэглэлийг жилд нэг удаа тогтоодог бөгөөд аливаа зах зээлийг зэрэглэл дэвшүүлэх, бууруулахын өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-нд оруулдаг байна. Энэхүү үнэлгээг хийхэд арилжаа, төлбөр тооцоо, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс бүрдсэн Зах зээлийн ангиллын Зөвлөлийн хороо болон олон улсын томоохон хөрөнгө оруулагчдын төлөөллийг оролцуулсан Бодлогын Зөвлөлийн хороо оролцдог.

Монголын хөрөнгийн зах зээл нь анх 2012 онд тус ангилалд багтаж байсан боловч 2015 онд төлбөр тооцооны Т+3 системийг урьдчилсан төлбөрт системрүү эргүүлэн ухраасан болон зах зээлийн төлбөр тооцооны эрсдлийг хаах зориулалт бүхий төлбөрийн баталгааны санг тараасан зэрэг шалтгаануудын улмаас 2017 онд тус ангиллаас хасагдаад байсан юм.

Энэхүү ангилалд эргэн орж, олон улсын зах зээлийн зэрэглэлтэй болох үүднээс МХБ нь төлбөр тооцооны системийг олон улсын жишигт нийцүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэх  чиглэлээр 2017 оноос эхлэн зах зээлийн зохицуулагч болон дэд бүтцийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд дотоодын хөрөнгийн зах зээл 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс төлбөр тооцооны Төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчимд суурилсан Т+2 системд амжилттай шилжиж, олон улсын хөрөнгө оруулагчдын тавьдаг үндсэн гол шаардлагуудыг хангасан нь цаашид манай хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэвтрүүлэх, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэж байна. 

Ийнхүү, өнгөрсөн хугацаанд дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын стандартанд нийцүүлэх зорилгын төлөө хичээн зүтгэж, хамтран ажилласан зах зээлийн зохицуулагч болон оролцогч бусад байгууллагууддаа баяр хүргэе.

                                          No photo description available.

Санал болгох

Хонины махны үнэ өмнөх долоо хоногоос 3.6 хувиар өсжээ

Хонины ястай махны үнийг өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 3.6 хувиар өссөн байна. Тодруулбал, хонины ястай махны нэг кг-ын үнэ өнгөрсөн сард дунджаар 10,834 төгрөг байв. Харин энэ долоо хоногт буюу аравдугаар сарын 13-ны байдлаар 11,226 төгрөгт хүрчээ.

20 цагийн өмнө
Б.Жавхлан: Засгийн газрын нийт өр 8.4 тэрбум ам.доллар байна

Сангийн сайд Б.Жавхлан "Сүүлийн нэг жилийн хугацаанд олон талт хамтын ажиллагаатай түнш байгууллагуудаас нийтдээ 998 ам.долларын ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Ашиглалт зарцуулалт өөр. Ирэх 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг зарцуулах зээлийн хэлэлцээрийн ерөнхий гэрээ гэсэн үг.  Засгийн газрын өр нийтдээ 8.4 тэрбум ам.доллар.

2 өдрийн өмнө
ТӨСӨВ 2022: Концессийн гэрээний төлбөрт 303 тэрбум төгрөг төлнө

Ирэх оны улсын төсвийн нийт хөрөнгө оруулалт 2 их наяд, 440 тэрбум төгрөг байна. Үүний 303 тэрбум төгрөг нь Концессийн гэрээнүүдийн төлбөр юм.

3 өдрийн өмнө
Зэсийн ханш эргэн өслөө

Үйлдвэрлэлийн металлууд дундаас зэсийн ханш эргэн өссөн үзүүлэлттэй байна.

8 өдрийн өмнө