Манзуширын хийдийн гадна талыг орчин үеийн шийдлээр тохижууллаа

2021 оны 10 сарын 12021-10-01
Манзуширын хийдийн гадна талыг орчин үеийн шийдлээр тохижууллаа

Манзуширын хийд дэх музейн гадна тохижилт, эко соруулдаг 00, ангилдаг хогийн савыг хамгийн сүүлийн үеийн шийдлээр хийж тохижууллаа. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан улсын төсвийн хөрөнгөөр энэ ажил хийгджээ. Манзушир хийд нь манай улсад цөөн тоогоор үлдсэн эртний сүм хийдийн туурь юм.

243428230_4583147715076710_5206198570545395118_n.jpg
243639505_4583147211743427_5319116391860431405_n.jpg

 

243462982_4583148521743296_6010831236691126322_n.jpg
243527938_4583148048410010_32135738605600815_n.jpg

 

МАНЗУШИРЫН ХИЙД

Манзушир хийдийн түүхээс хүргэж байна

Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт,  Зуунмод хотын төвөөс хойш 8 км, Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газарт ойн дунд Манзуширын хийдийн туурь оршино. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан, донхор хутагт Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.

 

1736 онд Цанид дуган, 1760 онд Бадмаёго дуган, 1770 онд Шар хүрээ хэмээх Богдын ордон, 1780 онд Жүд дацан, 1790 онд Гомбо дуган, 1867 онд Мамба дацанг байгуулж,  Хангал, Эргэдэг Майдар, Суварган сүм, Сэрүүн лаврин, Мангал зэрэг сүм дугануудыг уран барилгын гайхалтай шийдлээр байгуулсан байна. Эдгээр сүмүүд нь Богдхан уулын үзэмжит сайхан байгальтай зохицон нийцэж байсан учраас “Халх Монголын Ар утай” гэж алдаршжээ.

 

200 гаруй жилийн түүхтэй Манзуширын хийдийг 1937 онд нураан буулгах үед 21 барилга байгууламжтай байжээ. Эдүгээ хийдийн туурь, уулын энгэрийн хадан дээр сийлбэрлэсэн том бурхадын зураг нь түүх соёлын ховор нандин бүтээл дурсгал болж үлдсэнийг 1998 онд улсын хамгаалалтанд авсан. Манзуширын хийдийн тууринд XYIII зууны сүүлчээр байгуулсан Манзушир бурханыг тахидаг байсан Зөөлөн эгшигт хэмээх их хийдийн үлдэгдэл бий.

187318-22062016-1466558415-1275330209-manzushir.jpg

Санал болгох

Мотоциклтой гараад сураггүй алга болсон иргэнийг живсэн байхыг олжээ

Гурав хоногийн өмнө сураггүй алга болсон иргэнийг Далай нуурт живсэн байхыг олсон байна.

9 цагийн өмнө
Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

51 тонны нүүрс ачсан автомашин “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж 19, 25 настай залуус автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

1 өдрийн өмнө
Дарханд орон гэргүй иргэдийг 3 сар түр байранд байршуулж эхэллээ

АОК-ийн шийдвэрээр гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр оронгүй гадуур хоног өнгөрөөдөг болон зах дээр архидан согтуурдаг иргэдийг 3 сарын хугацаатай түр байранд байрлуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

2 өдрийн өмнө
Сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг 11-р сарын 8-ны өдөр гаргасан байна. Гэтэл өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон цахилгаан станцуудаа барьж, бүтээн байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

2 өдрийн өмнө