Ч.Батзаяа: Гаалийн мэдлэггүйгээс болж хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ

4
2021 оны 10 сарын 42021-10-04
Ч.Батзаяа: Гаалийн мэдлэггүйгээс болж хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ

Монголын анхны ухаалаг гар утас гэх тодотголтой Hulan 21-ийг бүтээгч Ehlel брэнд гаалийн татвараас зайлсхийхийн тулд бүрэн угсрагдсан гар утсыг гаальд сэлбэг гэж мэдүүлсэн байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулахад одоогоор 4400 ширхэг бүрэн угсрагдсан гар утсыг сэлбэг гэж мэдүүлсэн зөрчил илэрсэн. Үүссэн асуудалтай холбоотойгоор Зөрчлийн хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа гэлээ. Албан ёсны мэдээллийг маргааш Гаалийн Ерөнхий газраас өгнө.

Үүссэн нөхцөл байдлын тухай Ehlel брэндийн захирал Ч.Батзаяа цахим хуудаснаа бичихдээ "Гаалийн мэдлэггүйгээс болж миний бие гаалийн хууль тогтоомжийг үнэхээр ноцтой зөрчжээ. Цаашид маш сайн анхаарах болно. Гаалийн байгууллага хийх зүйлээ л хийснийг хэтэрхий дэвэргэсэн нь миний буруу юм. Гаалийн энгийн ажилтан албан тушаалтан бүгдээс нь уучлал гуйж байна. ГЕГ-аас албан ёсоор уучлал гуйж байна. Та бүхэн маань ч цаашид хууль тогтоомжоо сайн сурталчилна биз дээ. Та бүхэн нөхцөл байдлыг зөвөөр ойлгоорой. Ehlel брэнд цааш цаашдаа улам их хичээж Монголыг илэрхийлэх технологийн брэнд байхаасаа ухарч няцахгүй ээ. Hulan21 Plus төслөөс маш их юм сурлаа. Хонгконгуудаас маш их ноу хау сурсан мэдсэн. Цаашид энэ мэдлэгээ Монголын технологид алт болгох болно. Жич: Энэ 7 хоногт асуудлаа шийднэ. Хэрэглэгч нар маань энэ 7 хоног л хүлээгээрэй гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Тэвдэж явахад тэвнээр тусалж буй та бүхэндээ баярлалаа. Монголыг хөгжүүлэх үүрэг та болон бид бүхэнд л байгаа шүү. Монголын технологи жижгээр ч хамаагүй урагшилж л байх ёстой. Өнөөдөр манай улс жижиг байж болно. Ирээдүйд бидний тархинаас дэлхий үнэртэх болно" гэлээ.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө