Б.Энхбаяр: Хууль дээдлэх зарчмыг нулимсан ЗГХЭГ-ын даргыг Цэцэд өгч болно

2
2021 оны 10 сарын 62021-10-06
Б.Энхбаяр: Хууль дээдлэх зарчмыг нулимсан ЗГХЭГ-ын даргыг Цэцэд өгч болно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр парламентын гишүүн Б.Энхбаяр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийг шүүмжиллээ.

Тэрээр, "Манай Байнгын хороо 2021 оны сүүлч, 2022 онд бүхэлдээ анхаарах гол асуудал бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах хүрээнд төрийн өмч, төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулах эрх зүйн орчин байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын дарга намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ төрийн өмчийн компанийн засаглалыг сайжруулна. Гол шинэтгэлийг хийнэ. Ил тод болгоно. Авлигыг бууруулна гэдэг асуудлыг өнгөрсөн долдугаар сараас эхлээд ярьж байгаа. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд зааснаар 2021 оны эхээр энэ хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдсан байх чиглэлтэй. Үүнийг хэрэгжүүлээгүй.

Улмаар УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт даалгасан байгаа. Энэ хуулийн төслүүд одоогоор УИХ-д өргөн баригдаагүй. Сая хэлсэн УИХ-ын 74 дүгээр тогтоол зөрчигдөөд 7 хонож байна. Сураг сонсохоор тэнд ЗГХЭГ-ын дарга, манай "хөгжлийн саад" 4 сар дарж хэвтсэн сурагтай. УИХ-ын тогтоол бол хууль тогтоомж. Засгийн газар бол хууль тогтоомжийн хэрэгжилтийг УИХ-ын өмнө хариуцдаг. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа бол тэр хүн зайлах ёстой. Тийм учраас энэ арга хэмжээгээ авахгүй бол би иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандая гэж бодож байгаа. УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэхгүй хууль дээдлэх зарчмыг нулимж байна. УИХ тогтоол гаргачихаад толгойг нь илээд байх юм уу гэдэг асуудал байна" гэлээ.

rrrrrrrrrrrrrrrrrr.PNG

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өнгөрсөн зургадугаар сард Өдрийн сонины сэтгүүлч Р.Хишигжаргалын "Та Төрийн өмчийн компаниудын хуулийн реформыг Ц.Нямдорж сайд дараад байна” гэж хэлсэн. Ц.Нямдорж сайд үнэхээр дараад байгаа юм уу. Дараад байгаа бол ямар ашиг сонирхлын үүднээс дараад байгаа юм бэ. Эсвэл та улстөржүүлээд байна уу. Яагаад Ц.Нямдорж сайдыг дараад байна гэж үзэж байгаа юм бэ" гэсэн асуултад дараахь хариултыг өгч байжээ.

-2019 оны аравдугаар сард “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо энэ тухай хэлж байсан. Төрийн өмчийн багц хуулийн төслийг тухайн үед хоёр жил дарсныг үзүүлж, хэлсэн. Одоогоос гурван жилийн өмнө боловсруулагдсан хууль. Сайд гарын үсэг зурж байж тэр хууль цаашаа явна биз дээ. Болж байна ч гэхгүй, болохгүй байна ч гэхгүй дараад байхаар яах юм бэ. Энэ бол Хууль зүйн яамны харьяалалд байгаа төсөл. Харин Х.Нямбаатар сайд гарч ирээд зоригтойгоор шинэтгэлийн төслүүдээ дэвшүүлж байгаа. Төрийн өмчийн багц хууль бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дараа хийгдэх хоёр дахь том реформ байхгүй юу. Х.Нямбаатар сайд болоод “Үүнийг явуулна. Төрийн өмчийн компаниудын засаглалд том реформ хийнэ” гэж зарласан. Миний санаж байгаагаар 2020 оны аравдугаар сард хэвлэлийнхнийг цуглуулаад үүнийгээ мэдээлж байсан. Тухайн үед өргөн баригдчих юм байна гэж баярлаад, хүлээсэн. Гэтэл УИХ-ын чуулганд орж ирэхгүй өдийг хүрлээ. Яачихсан юм бол гээд ажиг тавиад үзсэн чинь “Энэ өмчийн асуудал Ерөнхий сайд, Хэрэг эрхлэх газрын эрхэлж байгаа асуудал” гээд хуулийн төслийг татаад авчихсан байгаа юм. Ингээд явуулахгүй байхаар хүлээж цөхөөд, бухимдаад хэлсэн. Өөрөө санаачилчихъя гэхээр УИХ-ын тухай хуульд орсон өөрчлөлтөөр өмчийн харилцааны хуулийг УИХ-ын гишүүн санаачлах эрхгүй. Хууль нь ийм болохоор мань мэт нь санаачилж чадахгүй байгаа юм. Хуульдаа Засгийн газар санаачилна гээд биччихсэн. Засгийн газар оруулж ирнэ гээд хүлээгээд оруулж ирэхгүй байна. Тэвчээрт ч бас хязгаар бий шүү дээ. Ирэх долдугаар сард энэ удаагийн парламентын бүрэн эрхээ хэрэгжүүлсний нэг жилийн ой болно. Ер нь ийм том шинэтгэлүүдийг хурдан хиймээр байгаа юм. Ингэж хэдэн жилээр удаамааргүй байгаа юм.

 

Санал болгох

Одоо хувийн хэвшлээ дэмжинэ гэж яриад хэрэггүй, Ерөнхий сайд аа

Ам нээх бүртээ “либерал бодлого хэрэгжүүлнэ, төр бүх бизнест оролцож өмнүүр нь булааж хийдгийг болиулна” гэж хэлдэг Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн амлалтууд бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байгааг сүүлийн хэд хоногийн үйл явдал бэлхнээ харуулж байна. Намынх нь удирдлагуудын нэг, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан даатгалын салбарт төрийн хэт оролцоог дэмжсэн хуулийн төсөл өргөн барьж, ингэхдээ хэлэлцэх асуудлын очер дайруулан оруулж ирэн Төрийн ордонд түрэмгийлсэн нь цочирдом үйл явдал боллоо.

1 сарын өмнө
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүний томилгооны сонсголоор оруулах 6 хуульч

МАХН, МАН нэгдсэн энэ үеийг Н.Энхбаярын зөвлөх байсан Д.Зүмбэрэллхам гуай Цэц, ШЕЗ гэх мэт арай “том дарга” болох боломж гэж хараад байна уу даа.

2 сарын өмнө
Б.Энхбаяр: Хууль дээдлэх зарчмыг нулимсан ЗГХЭГ-ын даргыг Цэцэд өгч болно

УИХ-аас 2021 оны долдугаар сарын 8-ны өдөр 74 дүгээр тогтоол гаргаж, Засгийн газарт даалгасан байгаа. Энэ хуулийн төслүүд одоогоор УИХ-д өргөн баригдаагүй. Сая хэлсэн УИХ-ын 74 дүгээр тогтоол зөрчигдөөд 7 хонож байна. Сураг сонсохоор тэнд ЗГХЭГ-ын дарга, манай "хөгжлийн саад" 4 сар дарж хэвтсэн сурагтай.

2 сарын өмнө
Дээд шүүхээс Т.Уранцэцэг, О.Зандраа нарыг Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх үү

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнээс Дээд шүүхийн квоттой Д.Солонго, Ш.Цогтоо нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 26-нд дууссан. Жил гаруй хугацаанд Дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаа хийж, шинэ гишүүдийг нэр дэвшүүлэлгүй өдийг хүргэв.

9 сарын өмнө