С.Дуламрагчаа 55 насандаа бодибилдинг, фитнесийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

3
2021 оны 10 сарын 52021-10-05
С.Дуламрагчаа 55 насандаа бодибилдинг, фитнесийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Узбекистаны нийслэл Ташкент хотноо бодибилдинг, фитнесийн ДАШТ энэ сарын 4-нөөс 6-ны хооронд болж байна. Манай улсаас 10 тамирчин өрсөлдөхөөр тус улсыг зорьсон. Тус тэмцээнээс ахмадын ангилалд С.Дуламрагчаа 55 насандаа дэлхийн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр сэтгэгдлээсээ хуваалцахдаа "Та бүхэндээ баярлалаа. Тэнгэрт байгаа аавынхаа нэрийг дэлхийн тавцанд эх орныхоо нэрийн хамтаар дуудуулж чадлаа" гэлээ. 

Тэрбээр өмнө нь ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан. 1980-аад оноос эхлэн бодибилдинг, фитнесээр хичээллэсэн юм.

Тэмцээнд эх орноо төлөөлөн С.Дуламрагчаа, А.Отгонбаатар, Б.Мөнхбилэг, Д.Бадамханд, З.Оюун-Ундрах, Д.Энхбилэг, Т.Болор, Т.Урангоо, Э.Лхагва-Очир, Ж.Баянмөнх нар оролцож байна. Мөн тус тэмцээнд олон улсын шүүгч С.Одбаатар, албан төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нар ажиллаж байгаа. 

gggggg.jpg

No description available.

                No description available.

May be an image of 1 person, biceps and indoor

Санал болгох

Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хасав

Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр, допингийн зөрчил гаргасан аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа.

2 өдрийн өмнө
Э.Содномпилжээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

Ирэх 2024 онд Парист болох олимпийн эрх олгох тэмцээн юм.

3 өдрийн өмнө
Заал, танхимын барилдаанд оролцох бөхчүүдээс допингийн шинжилгээ авна

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

3 өдрийн өмнө
Б.Цэнгэлсүрэнгийн нэрэмжит барилдаанд аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл түрүүллээ

Харин дунд шөвгийн наймд а.х.а С.Очирбат, У.Береке, ц.а Л.Отгонбаатар, а.а Э.Баасанжав нар үлдлээ.

3 өдрийн өмнө