“Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ

3
2021 оны 10 сарын 52021-10-05
“Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр “Эхлэл” брэндийн асуудал болон бусад цаг үеийн агуулгаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд “Гаалийн байгууллагын  он гарснаас хойших эхний 9 сарын байдлаар 776 зөрчил бүртгэгдсэн. Ердийн үедээ жилд 2500 орчим зөрчил илрүүлж, 10 тэрбум орчмын торгууль тавигддаг. Дээр дурдсан 776 зөрчилд 2.1 татварыг нөхөн төлүүлж,  1.2 торгууль ногдуулаад байна” гэж онцлов.

Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын дарга Б.Сүхбаатар "Гаалийн байгууллагын хэмжээнд 2017 оноос 2021 оны аравдугаар сарын байдлаар гар утастай холбоотой нийт 53 удаагийн зөрчил бүртгэгдсэн. Үүнээс 45 нь татвараас зайлсхийсэн тохиолдол байсан. Дэлхийн гаалийн байгууллагаас 1991 онд баталсан барааг тодорхойлох кодлох уялдуулсан систем, олон улсын конвенц байдаг. Энэ конвенцид "Угсарч, нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүнийг эцсийн бараа бүтээгдэхүүний шинж чанарыг хадгалж байх юм бол тухайн зүйл ангид нь хамааруулж ангилна" гэсэн заалтыг гишүүн 183 орон мөрдөж явдаг. Энэ зарчмын дагуу гаалийн байгууллага тухайн барааг гар утас гэдгээр нь ангилж гаалийн бүрдүүлэлт хийлгэдэг. Ehlel брэндийн тухайд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор өгөх боломжгүй байна. Шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гараад үнэлгээг цааш тодорхойлоод явах болно" гэлээ. 

Hulan 21 утас нь Doogee x96 pro-той загвар, үзүүлэлтээрээ адил. Doogee брэндийг Испани, Хятад хүмүүсийн оролцоотойгоор 2013 онд үүсгэн байгуулж байжээ. Doogee x96 pro загварыг албан бус худалдааны талбарт ойролцоогоор 120 доллар буюу 350 орчим мянган төгрөгийн үнэтэй худалдаалж байна. Тус компанийн албан ёсны сайтад 160 долларын үнэтэй байна. Харин Hulan 21 утас Монголд 599 мянган төгрөгөөр худалдаанд гарахаар байсан юм. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Гадагшаа зорчиж буй иргэд бусдын дайвар ачаа авахдаа юуг анхаарах ёстой вэ?

– Улс бүрд хилээр нэвтрүүлэхийг хориглодог жагсаалт байдаг. Үүнтэй урьдчилаад танилцах хэрэгтэй. Зарим иргэд тугалган цаасанд боож, хуванцар саванд хийчихвэл  шалгах төхөөрөмжөөр илрэхгүй гэж үздэг нь буруу.

–Гар утасны сэлбэг дээр ер нь ямар торгууль ногдуулдаг вэ?

-Гар утасны зөрчил дээр нөхөн төлсөн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээгээр торгодог байгаа. Тухайлан дурдсан байгууллагын талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Нийтдээ 60 гаруй сая төгрөгийн торгууль, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлэхээр урьдчилсан байдлаар тооцоод байна. Хохирлын хэмжээ нь ихэсвэл Эрүүгийн хэрэг үүсгэдэг. Одоогоор Зөрчлийн хэргээр шалгагдаж байгаа. Бид энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Тухайн байгууллагын бизнесийн нэр хүндэд харшлах юм.

–Хуучин автомашинууд хилээр их хэмжээгээр нэвтэрч буйд Гаалийн байгууллага ямар хяналт тавьдаг вэ?

-Импортын автомашины мэдүүлэг дээр тухайн машины гэрэл зургийг хавсаргадаггүй байсан. Үүнийг 2020 оноос хойш өөрчилж, дөрвөн талаас нь авсан гэрэл зургийг хавсаргадаг болсон. Ийм зохицуулалт хийхээр харьцангүй хяналт сайжирсан. Бүрдүүлэлт дээр эвдрэлтэй машины түүхийг өөрчлөх боломжгүй байгаа.

-Авлигын асуудалд холбогдсон гаалийн байцаагчдын хэрэг юу болж шийдэгдсэн бэ?

-Энэ талаарх мэдээлэл манайд байхгүй байна. Бид бол хууль хэрэгжүүлэгч байгууллага. Хууль хяналтынх нь байгууллагаас асуух хэрэгтэй.

Санал болгох

2022-2023 оны хичээлийн жилийн БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагдлаа

Монгол Улсаас нийт 64 оюутныг бакалавр, магистр, докторын зэрэгт БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулна.

3 цагийн өмнө
Оксфордын судалгаагаар вакциныг дангаар бус хослуулж хийх нь үр дүнтэй байгааг тогтоожээ

Олон улсад "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх асуудал хөндөгдөж эхэллээ. Оксфордын Их Сургуулийн судалгаагаар "Ковид-19" өвчний эсрэг зарим вакциныг хослуулж хийх нь өндөр үр дүнтэйг тогтоожээ.

4 цагийн өмнө
"Омикрон" хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо бага

Омикрон хувилбарын тархалт хурдан ч хүндрэх хүний тоо болон эмчлэгдэх хугацаа нь бага байна. Олон улсын эрдэмтэн, судлаачид Омикрон хувилбарын тархалтыг удаашруулах, урьдчилан сэргийлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар зарим саналыг гаргасан байна.

6 цагийн өмнө
Төрөөс 2 хүртэлх насны хүүхдээ харж буй зарим ээжүүдийн ЭМД-ыг төлөөгүй байна

БЗД-ийн 26-р хорооны иргэн Т.Сарнайгийн ЭМД-ийн төлөлт хоёр жил тасалджээ. Тодруулбал 2018 оны 1, 5, 6, 7, 8, 9, 10 сар огт төлөгдөөгүй байжээ. Тэрээр хөнгөлөлттэй эм бичүүлэхийг хүссэн ч сүүлийн 5 жил тогтмол ЭМД шимтгэл төлсөн байх ёстой ч таных тасалдсан байна хэмээн буцаажээ.

6 цагийн өмнө