Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

2021 оны 10 сарын 82021-10-08
Вьетнам засварын газруудаас татвар авдаг болно

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан, алба хаагчид дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газруудаар орж дараах зүйлсийг хийхийг хүслээ. Үүнд:

1. Вьетнам засварын газрууд дүүрэгт татвар төлдөггүй учир татвар төлдөг болгох

2. Үйл ажиллагаа явуулж буй газрын дотор болон гадна талын тохижилтод анхаарч шаардлагатай тохижуулалтыг хийж, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх

3. Гарч буй хог хаягдлыг яаралтай шийдэж ажиллах хэрэгтэй талаар хэллээ.

Дээрх хүсэлтүүдийг хангаж, байнгын хяналт шалгалт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Л.Бадамхандад үүрэг болголоо.

Баянзүрх дүүргийн хэмжээнд бүртгэлтэй 25 гаруй Вьетнам засвар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх хүсэлтүүдийг мөрдөж ажиллана уу гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

16 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө