Дархлаажуулалтын цэг, эмийн сангийн байршлыг гар утаснаасаа харах боломжтой боллоо

2021 оны 10 сарын 82021-10-08
Дархлаажуулалтын цэг, эмийн сангийн байршлыг гар утаснаасаа харах боломжтой боллоо

Нэгдсэн шуурхай штабын Мэдээлэл, технологийн багаас коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүдийн байршил, 24 цаг болон уртасгасан цагаар ажиллаж буй эмийн сангийн хаяг, байршлыг орон зайн дүн шинжилгээний системд байршууллаа. Ингэснээр иргэд гар утаснаасаа өөрт ойр байрлаж байгаа дархлаажуулалтын цэгийн байршил, хаяг, очих газрын маршрутаа төлөвлөх боломжтой болжээ. Мөн 24 цаг болон уртасгасан цагаар ажиллах эмийн сангийн байршил, хаяг, холбогдох утасны дугаар зэрэг мэдээллийг харах боломжтой.

Та уг аппликэйшнд хандаж хэрэгцээт мэдээллээ авахыг хүсвэл arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан нэвтрэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө