Сайжруулсан шахмал түлшний 280 цэгийг 412 болгож нэмэгдүүлжээ

2021 оны 10 сарын 72021-10-07
Сайжруулсан шахмал түлшний 280 цэгийг 412 болгож нэмэгдүүлжээ

Нийслэлийн хэрэглэгчдийг сайжруулсан түлшээр хангахад салбар хоорондын уялдаа холбоог шуурхай удирдлагаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий  Ажлын хэсгийг өчигдөр Засгийн газраас байгуулж, ахлагчаар нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон  юм. Уулзалтаар дүүргүүд  дэх түлш  борлуулах цэгүүдийн хүрэлцээ, нөөцтэй холбоотой нөхцөл  байдал  ямар  байгааг  дүүргүүдийн удирдлагууд мэдээлэл өгөв.



Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш борлуулах 412 цэг ажиллаж байна.  Энэ долоо хоногт цэгүүдийн тоог дахин нэмэгдүүлж, 450 болгохоор төлөвлөсөн байна. Улмаар долоо хоногийн дотор шахмал түлшний борлуулалт, түгээлттэй холбоотой үүссэн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ гэдгийг  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэв.  Мөн дээрх асуудалтай холбоотойгоор  дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд  байгуулж,  өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн,  үүсэж буй асуудлыг  тухай бүрд нь  шийдвэрлэж ажиллахаар  боллоо.  Улмаар цаашид 300 өрхийн дунд нэг буюу 600 цэгээр сайжруулсан түлшний борлуулалт хийхээр төлөвлөж байна.
 

Нийслэлийн ИТХ-ын  ХМОНХТ

Санал болгох

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд Нийслэлчүүд 13 мянга гаруй мод, бут, сөөг тариад байна

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлээд удаагүй байгаа ч хөдөлгөөн эхэлснээс хойш нийслэлийн хэмжээнд 13 мянга гаруй мод, бут, сөөг  суулгаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нийслэлийн зүгээс хэрхэн оролцож байгаа тухай Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаатай ярилцлаа.

21 цагийн өмнө
Ажил нь эхлээгүй ДҮҮЖИН тээврийнхэнд жилийн 310 сая төгрөгийн цалин өгч байна

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл нэртэй Төрийн өмчит үйлдвэрийн газар оршсоор, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжсаар байна. Шилэн дансны мэдээллээс шүүж үзвэл дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл 2020 оны 1 сарын 1–ний өдөр байгуулагдаж, өнөөдрийг хүртэл ажилласаар байна. Энэ онд тус үйлдвэрт 414 тэрбум төгрөг төсөвлөснөөс гуравдугаар улирлын байдлаар 295 сая төгрөгийг цалин болон бусад зардалд зарцуулаад байна. Үүнээс 232 сая төгрөг нь ажилчдын цалин байна.

1 өдрийн өмнө
104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын хичээл орж байна

Сонгинохайрхан дүүргийн 104-р сургууль дээвэр дээрээ биеийн тамирын талбай хийж, хичээлээ орж байна. Дээврийн 980 м.кв ашиггүй талбайг 2018 онд шинэчилж хөлбөмбөг, сагсны талбайг бий болгожээ. Ингэснээр дунд ахлах ангийн нийт 25 бүлэгт биеийн тамирын хичээл орох боломж бүрдсэн байна. 

3 өдрийн өмнө
У.Хүрэлсүх: "Хангарьд ордон"-ыг Улсын дээд шүүхэд өгнө

Нийслэлийн засаг даргын тамгын газрыг арванхоёрдугаар сарын 31-ний дотор Яармаг дахь шинэ байр руу нүүлгэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Тэгвэл одоогийн байгаа "Ханьгарьд ордон"-ыг Улсын дээд шүүхийн байр болгох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.

5 өдрийн өмнө