"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

2021 оны 10 сарын 72021-10-07
"Squid game" киноноос бодит утасны дугаар гардаг хэсгийг хасахаар болжээ

Netflix-ээр цацагдсан БНСУ-ын "Squid game" кино хамгийн олон үзэгчтэй цувралын нэг болсон. Тус кинонд нэгэн эмэгтэй утас андуурч залгасан байна гэж хэлдэг хэсэг бий. Тэгвэл тус цувралаас тухайн хэсгийг хасахаар болжээ.

Энэ хэсэгт гардаг эмэгтэйн утасны дугаар бодит дугаар бөгөөд БНСУ-ын нэгэн бизнес эрхлэгч эмэгтэйн дугаар юм байна. Тэрбээр өдөрт хэдэн мянган дуудлага, мессеж хүлээн авч байгаа тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан. Гар утасны дугаар эзэмшигч хэлэхдээ "Өдөр болгон хэдэн мянган дуудлага, мессеж ирэх нь надад үнэхээр хэцүү байна. Би энэ дугаарыг 10 гаруй жил ашиглаж байгаа. Дуудлага ирэхэд эхэндээ юу болоод байгааг мэдээгүй ч, сүүлд найзууд маань миний дугаар "Squid game" кинонд гардаг тухай хэлсэн". Түүний дугаарыг 5 сая вон буюу 12 сая төгрөгөөр худалдан авах санал тавьсан ч тэрбээр татгалзжээ. 

Эх сурвалж: BBC

 

Санал болгох

ОХУ, Тайланд улсад "Омикрон" хувилбарын анхны тохиолдол бүртгэгдлээ

Сүүлийн өдрүүдэд манай улсаас Тайланд улс руу аялах иргэдийн тоо эрс нэмэгдсэн.

2 өдрийн өмнө
Гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад Нигер улс нэмэгдлээ

SARS-CoV-2 вирусын "Омикрон" буюу анхаарал татах хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой гадаадын зарим улс орноос ирж байгаа гадаад улсын иргэдийг Монгол Улсад нэвтрэхийг хориглосон. Тэгвэл гадаадын иргэдийг хүлээж авахгүй улс орны жагсаалтад Нигер улс нэмэгдэж байна.

2 өдрийн өмнө
БНСУ-д вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийг тусгаарлалтаас чөлөөлөхгүй

Энэ шийдвэр 2021 оны 12-р сарын 3-наас буюу өнөөдрөөс эхлэн 2021 оны 12-р сарын 16 өдөр хүртэл хэрэгжинэ.

6 өдрийн өмнө
ГХЯ: Охиныг зодсон дөрвөн хүүхдийн хоёрыг нь улсын тусгаарлалтанд авчээ

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

7 өдрийн өмнө