АН: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

3
2021 оны 10 сарын 72021-10-07
АН: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд болон Ардчилсан намын удирдлагууд хамтран сүүлийн өдрүүдэд болж байгаа үйл явдлууд хүний эрх зөрчсөн гэж үзэн байр сууриа илэрхийллээ.  

"Иргэд  хүний үндсэн эрх болох хувь хүний эрх, эрх чөлөө үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуульд заасан эрхээ эдлэх аргагүй боллоо. Эрх баригчид иргэд, цагдаа нарын хооронд үл ойлголцлыг албаар бий болгож байна. Тэд ардчилсан нийгмийг засаглах чадамжгүйгээ нотоллоо. Түүхий эдийн супер цикл эхэлсэн, иргэдийн амьжиргааг хоёр дахин нэмэгдүүлэх боломжийг ашиглаж чадахгүй байна. Тиймээс Засгийн газарт хариуцлага тооцох шаардлагаа үргэлжлүүлэн хүргүүлж, тэмцсээр байх болно" гэдгийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат хэлэв. Харин УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, 1994 батлагдсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хууль өнөө цагт зохицохгүй болсон. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ хүрээнд хуулийн төсөл боловсруулж өргөн барихаа мэдэгдлээ.

Санал болгох

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл хэлэлцэнэ

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр явагдана.

9 цагийн өмнө
Цахим салбарын шилдгүүдийг тодруулдаг “Web awards-2021” наадам энэ сарын 30-нд болно

Шилдэг вэб сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулан хүндэтгэл үзүүлдэг тус наадмаар дараах номинациудаар шилдгүүдийг тодруулна. Үүнд:

10 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо" Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

1 өдрийн өмнө
 Нийслэлийн 73 байршилд 182 зууханд түүхий нүүрс түлж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

1 өдрийн өмнө