Н.Алтанхуяг: Чингэлэг тээврийг урьд өмнө нь ярьж тохироогүй юм уу

2021 оны 10 сарын 82021-10-08
Н.Алтанхуяг: Чингэлэг тээврийг урьд өмнө нь ярьж тохироогүй юм уу

Чуулганы хуралдаанд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Надад өчигдөр нэг иргэнээс гомдол ирсэн. Гашуунсухайт, Цагаанхадны төрийн албан хаагчийн авлигын хэрэг хэрээс хэтэрлээ. Төрийн албан хаагчид нүүрс тээвэрт өөрсдөө хувийн машин явуулж байна. Мөнгө өгсөн ААН-ийн машин тээвэр хийж байна. Шударгаар яваа жолоочид нэг ч хэрээс хийж чадахгүй байхад зарим жолоочид 4-5 хэрээс хийсэн байх жишээтэй, ийм зурвас ирсэн. Надаас утасыг нь авч яриарай. Сүүлдээ ОХУ, БНХАУ-аас боллоо гэх зүйл ярьж байна. Тийм зүйл байхгүй шүү. Ажлаа хийцгээгээрэй. Бидний зохион байгуулалтгүйгээс өнөөдөр ийм нөхцөлд байна. Чингэлэг тээвэр 26 тэрбум төгрөгөөр босгочихоод, одоо БНХАУ-тай ярина гээд байх юм. Өмнө нь ярьж тохирдоггүй юм уу. 

Шинжилгээ буруу гардагийг болиулж болдоггүй юм уу. Эцсийн эцэст хэн хохирч байгаа юм. Монголчууд хохирч байгаа. Цагаанхадад байгаа жолоочид хохирч байгаа шүү дээ"гэв. 

Санал болгох

Ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүд 20 хоног нэмэгдүүлж халамж авна

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

17 цагийн өмнө
ҮБХИС-ийн багш нарт төрийн дээд одон гардууллаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

18 цагийн өмнө
С.Эрдэнэ: Х.Баттулгын урт гар дахиад бүлгийг тараах гэж байна

Ардчилсан намаас намын гишүүн Ц.Тувааныг хамаас хөөсөн талаар мэдээлэл хийлээ.

20 цагийн өмнө
Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган болж байна

Үндэсний чуулганд шүүх, прокурор, Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, олон улсын байгууллагын удирдлага, ажилтан, алба хаагчид оролцож байна.

21 цагийн өмнө