Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Сэтгүүл зүйн ХҮЧИРХИЙЛЭЛ

2021 оны 10 сарын 82021-10-08
ТУЛГА тойрсон: Сэтгүүл зүйн ХҮЧИРХИЙЛЭЛ

Сэтгүүл зүйн үндсэн зарчимд хүмүүнлэг энэрэнгүй байх. Сэтгүүлчид хэнд ч, ямар ч хор хохирол учруулах ёсгүй. Сэтгүүлчийн үг, зураглалд бусдын амьдралд хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж тооцоолох ёстой.

Гэж тодорхой бичсэн байдаг. Энэ үеийн сэтгүүл зүй тодорхой зорилготой, нийгмийг соён гэгээрүүлж, нэг зүйл рүү хөтөлж чадаж байна уу?

Энэ асуултыг та сэтгүүлч ч бай иргэн ч бай өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Бид өглөө, өдөр, орой аль ч цагт нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг тааруулсан телевиз, таарсан сайт, сонин болгоноос харж, уншиж байна. Нийгэм эрүүл байхад сэтгүүлч, сэтгүүл зүйн үүрэг хамгийн чухал. Гэтэл аллага, хүчингийн хэргийн мэдээлэл өдөр тутмын цаг агаарын мэдээ шиг л мэдээллийн хэрэгслүүдээр урсаж байна. Хүний нийгэм л юм хойно янз бүрийн хэрэг гарах нь тодорхой. Хүн өөрөө ч төрөлхийн сониуч, хэрэгт дурладаг зантай байдаг учраас мэдээллийн хэрэгслүүд үүн дээр тоглолт хийж хандалтаа өсгөх арга руу нэгэн зэрэг давшилж байна. Гэтэл өдөр тутам гаргаж байгаа гэмт хэрэг, айл гэрийн хэрүүл бидний амьдарч буй нийгмийг буруу зүйлээр усалж нийтээр нь хар масс болгож эхэлжээ. Ийм мэдээллийг сэрэмжлүүлэг гэж андуурах олон хүн байгаа байх. Гэхдээ энэ нь сэрэмжлүүлэг биш сэдэл болж өгч байна. Хүчингийн хэргийн мэдээллийн ард хэчнээн хүнд хүчин хийх сэдлийг төрүүлж байгааг бид тооцдоггүй. Нэг сэтгүүлчийн үзэгний үзүүрт хүний бүхэл бүтэн амьдрал явдаг. Нэлээн хэд болоод ирвэл нийгмийг тэр чигт нь өөрчлөх хүч болдог. Гэтэл бид нийгмийг ямар байдал руу хөтөлж байгаагаагаа ч анзааралгүй нэгнийгээ гүйцэх гэж уралдаж байна. 

241539950_10224400489013120_6091559095482193160_n.jpg

С.Лодойсамбуу сэтгүүлч: Иргэдийн сэтгэл зүй унаад эхэлбэл үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэж үздэг. Иргэдийнхээ сэтгэл зүйг тандаж, судалж түүнд зориулж мэдээлэл хийж явах нь нийгмээ авч явж байгаа, нийгмийнхээ өмнө гэрэл тусган явж байгаа сэтгүүлчийн үүрэг. Ер нь бол хүчирхийллийн тухай мэдээлэхгүй, хүчирхийллийг яг ил тод харуулахгүй байх үүрэгтэй. Гэтэл талбай дээр хүн өөрийгөө шатаахад шатлаа гээд шууд дамжуулалт хийдэг, амиа хорлолтыг тоолж мэдээлдэг. Хүүхдийг хүчирхийлж байна гэж нэр ус, настай нь мэдээлдэг. Энэ чинь өөрөө тэр тухай бодож байгаа хүмүүст би ч гэсэн гэдэг хандлагыг төрүүлдэг буюу эргээд нийгмийнхээ эсрэг үйл ажиллагаа болж байгаа юм. Тэгэхээр редакциуд нийтлэлийн бодлоготой, ажиллаж байгаа ажлууд нь тодорхой зорилготой байх ёстой. Хандалт авах гэж л иймэрхүү мэдээллүүдийг түгээдэг. Хандалт мэдээж байх шаардлагатай. Гэхдээ хандалт нь агуулгаасаа давсан хэмжээний байж болохгүй. Ингээд ирэхээрээ утгаа алдаж, самуурч эхэлнэ.

121143989_1866532276838645_5329258943885022087_n.jpg

Э.Энэрэл Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүн: Үйл явдлыг мэдээлэх нь сэтгүүлчдийн үндсэн зарчим болов ч бид нарын мэдээлээд байгаа мэдээллийн өнгө бүтэц нь бид нарын амьдарч байгаа нийгмийг бүтээж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Сэтгүүл зүй бодит байдлыг мэдээлнэ гэдэг зарчим нь эргээд гэмт хэрэгтнүүдийг хүүхэд байхаас нь бэлдэх боломжтой учраас анхаарахаас аргагүй.

Нийгмийг бид хар мэдээнд живүүлж хүмүүс энэ төрлийн мэдээллээ л хүлээж авдаг байхаар тархи нь кодлогдож эхэлж байна. Үүнийг нь кино урлагийнхан хүртэл ашиглаж шинээр нээлтээ хийх гэж байгаа кино, жүжгийнхээ сурталчилгааг ёс зүйгүй байдлаар хийж эхэлсэн.

4E23413F-52EF-D7C6-208D-8F5E9C057627.jpg
ASADASD.PNG

Жишээ дурдвал “Аав зарна” гэх зар, дуучин П.Идэржавхлан эхнэрээ зоджээ хэмээн зурагтай фэйсбүүк пост зэрэг нь шинээр нээх киноны сурталчилгаа болж таарсан. Энэ бол нийгэмд нь тааруулж хийж байгаа л сурталчилгаа. Бидний амьдарч буй нийгэм үүнээс өөр зүйл хүлээж авахгүй болсон учраас нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй урлагийнхан хүртэл ийм байдал руу шилжиж байна. Хүнтэй нь тааруулж харьцана гэдэг шиг л...

Сэтгүүл зүйн салбарын бүх мэдээллийн хэрэгслүүд нэгдсэн зорилготой байж нийгмийг хар масс болгох биш соён гэгээрүүлж ухамсартай нийгмийг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэх ёстой. Мэдээ олдохоо байгаад ирэхээр замын цагдаа руу утастаж ослоор амиа алдсан хүний тоо авч мэдээ болгодог биш осолд яаж орохгүй байх тухай мэдээлдэг болоё. Бид юуг түлхүү мэдээлнэ түүнийг л нийгэм түлхүү хүлээж авна. Сэтгүүл зүй өөрөө нийгмийг хүчирхийлэгч, хар массыг бэлддэг байж болохгүй. 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

3 өдрийн өмнө
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

6 өдрийн өмнө
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

9 өдрийн өмнө