Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

29
2021 оны 10 сарын 122021-10-12
Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

Өчигдөр Ergelt.mn сайт дээр "МУИС-ИЙН ТҮҮХИЙН ТЭНХИМД ОЮУТНУУДАД БЭЛГИЙН ДАРАМТ ҮЗҮҮЛДЭГ ХҮЧИРХИЙЛЭГЧИД БАЙДАГ ЮМ БИШ БИЗ, Л.ЭНХ-АМГАЛАН САЙД АА" нэртэй нийтлэл орсон байв. Уг мэдээлэлд МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг хичээл заах үедээ оюутнуудад бэлгийн дарамт болох, үг үйлдэл гаргадаг  байсан талаар бичсэн багш нарын сэтгэгдлийг оруулсан байлаа. Тухайлбал Б.Чинзориг эрхлэгч оюутан охидод ширээн дээрх эрэгтэй хүний нүцгэн баримлаа заагаад "үүнийг хараад юу бодож байгаагаа ярь" гэдэг, шалгалтыг голдуу оройн цагаар товлодог талаар бичсэн байв.

No description available.

Сурган хүмүүжүүлэгч, тэр тусмаа тэнхимийн эрхлэгч багш нарын хэлж байгаачлан ийм зүй бус үйлдэл гаргадаг нь хэр бодитой талаар бид сурвалжиллаа. Биднийг МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байранд очиход, хоёрдахь цагийн завсарлагаан таарсан юм.

No description available.

Түүхийн тэнхимийн 207-р ангиас гуравдугаар дамжааны оюутнууд гарч ирсэн бөгөөд, Б.Чинзориг багшийн талаар:

МУИС-ийн Түүхийн III-р дамжааны оюутан н: Б.Чинзориг багш манайд гурван хичээл ордог. Ямар нэгэн бэлгийн дарамт үзүүлж байгаагүй. Хичээлээ сайн орж, даалгавар өгдөг. Эртний түүх хичээл дээр Грекийн баримал, үзмэрүүдийг заадаг. Nude буюу нүцгэн барималыг хичээлдээ ашигладаг. Хичээлээ заахад янз бүрийн байдлаар ярьдаггүй. Яг л хичээлээ заадаг. Зарим оюутнуудад энэ нь бэлгийн дарамт мэтээр ойлгогдсныг би хэлж мэдэхгүй. Би бол хүндээр тусгаж аваагүй. 

МУИС-ийн Түүхийн III-р дамжааны оюутан н: Хоёр жилийн хугацаанд Б.Чинзориг багшийн хичээлийг судалж байна. Ингэхэд ямар нэгэн бэлгийн дарамт үзүүлж байгаагүй. Эртний түүх хичээлийн агуулгад байдаг баримлыг зарим оюутнууд буруугаар ойлгож, дарамт мэтээр хүлээж авсан байж магадгүй. Багш гадаадад сурч байсан болохоор нээлттэйгээр хичээлээ заадаг. Оюутнуудтайгаа дотно харьцдаг. Тэрийг нь зарим оюутнууд буруу ч ойлгож болох юм. Баримлын түүхийг ярина уу гэхээс, бэлэг эрхтэн энэ тэрийг нь ярихгүй шүү дээ. 

Түүхийн тэнхимд жендерийн харилцаа тэнцүү байдаг талаар оюутнууд ярилаа. Оюутнуудын дараагийн хичээл эргээд орсон учраас, тэнхимийн эрхлэгч Б.Чинзоригтой уулзахаар 441 тоот руу очлоо. 

No description available.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Чинзориг :Бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг яриаг багш нар гаргасан. Оюутнаас ямар нэгэн гомдол ирээгүй байна. Миний хувьд ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт үзүүлсэн зүйл байхгүй. Миний амьдралын зарчимд ийм зүйл байхгүй. Оюутан охидуудад бэлгийн дарамт үзүүлнэ гэж, тийм ёсзүй байх ёсгүй. 

Манай зарим багш намайг гүтгээд байна л даа. Би 2012 оноос хойш МУИС-ийн түүхийн тэнхимд ажиллаж, Эртний ром, грекийн түүх, дундад зууны түүх, өрнөдийн иргэншил, дэлхийн түүх гэсэн хичээлүүдийг зааж байгаа. Эдгээр хичээлүүдэд хэрэглэдэг материалуудыг бэлгийн дарамт гэж үзээд байх шиг байна. Эрэгтэй хүний шалдан нүцгэн зураг харуулаад үүнийг тайлбарла гэдэг гэж хэлээд байх шиг байгаа юм. Эртний түүх хичээлийн хэрэглэгдэхүүнд нүцгэн баримал их. Энэ хичээлийн програмд орсон. Би ойлгохгүй байна л даа. Яг яагаад намайг бэлгийн дарамтлагч болгоод байгааг.

Би Италид сургууль төгссөн хүн л дээ. Италид бол гудамжаар нь дүүрэн эртний баримлууд байдаг. Тэгэхээр тэрийг хийсэн хүн, Италийн ард иргэд хэдэн зуун жилийн турш дэлхий нийтийг бэлгийн дарамтанд оруулсан гэсэн үг юм уу. Би өмнө жил өөрийн номоо гаргасан. Тэр ном нь дээр ч олон арван эртний түүхийн баримлын зураг байгаа. Тэгэхээр миний бичсэн ном ч бэлгийн дарамт болох юм уу. Би ойлгохгүй л байна. 

Би өчигдөр сургуулийн захиргаанд мэдэгдэл хүргүүлсэн. Надтай холбоотой ийм, ийм асуудал гарсан байна. Шалгаж өгнө үү гээд. Одоогоор сургуулийн захиргаанаас шалгалт хийж байгаа байх. Энэ зөвхөн миний нэр хүндийн асуудал биш. Тэнхим, сургууль, нийт суралцаж байгаа оюутнуудын асуудал юм. Тиймээс үнэн мөнг тогтоож мэдээлэх хэрэгтэй. Би зохих байгууллагуудад хүсэлт гаргана. 

No description available.

No description available.

No description available.

No description available.

Пост анх бичсэн хүн нь Баярсайхан багш л даа. Өнгөрсөн баасан гарагт өөрийн цахим хуудаснаа оруулсан байсан. Постоо устгасан байна билээ. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Оруулсан постыг давхар МУИС-ийн багш ажилчдын групп-д оруулсан байсан. Харин комент хэсэгт нь зарим багш энэ үнэн, бэлгийн дарамт үзүүлдэг гэж бичсэн байсан. Тэнд бичсэн багш нотлох баримтаа гаргах байлгүй. Миний зүгээс ийм зүйл хийгээгүй учраас үе үеийн оюутнуудаас асуулгасан ч айхгүй байна. Харин ч шалгаж, үнэн мөнг гаргаасай гэж бодож байна. 

No description available.

Би Баярсайхан багшийг хүндэлдэг. Манай салбарын тэргүүлэх эрдэмтэн. Бид олон жил хамтарч ажилласан. Би бичсэн постондоо уучлал гуйгаарай гэж шаардсан. Гурван хоногийн хугацаанд яаж нэр төрд халдсан тэрэн шигээ уучлал гуй гэж хэлсэн. Өнөөдөр уучлалт гуйх хугацаа нь дуусч байгаа. Өнөөдөртөө багтааж уучлал гуйхгүй бол, зохих байгууллагад нь хандана. 

Би бэлгийн дарамт үзүүлэх зорилгоор хэзээ ч оюутнууддаа шалдан нүцгэн зураг үзүүлж, асууж байгаагүй. Хичээлтэй холбоотойгоор зураг харуулж, судалгаа юм ярьдаг. 

Б.Чинзориг дээрх тайлбарыг өгсөн бол МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн захирал Д.Заяабаатар дараах тайлбарыг өгсөн юм. Тэрээр "Б.Чинзориг багштай холбоотой асуудлаар ёсзүйн хороо шалгаж байгаа. Багш ажилчид цахим орчинд пост, комент бичсэн зүйл гарсан. Одоогоор нэг ч оюутнаас бэлгийн хүчирхийллийн гомдол ирээгүй байна" гэв.  

Санал болгох

Б.Чинзориг: Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна

МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч Б.Чинзориг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлдэг байсан талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тэгвэл бид уг асуудлаар оюутан болон сургуулийн захиргаанаас тодрууллаа. Мөн багш Б.Чинзоригоос байр суурийг нь авлаа. Тэрээр "Сургалтад ашигладаг НҮЦГЭН зургийг "бэлгийн дарамт" үзүүллээ гэж гүтгэж байна" гэв.

4 өдрийн өмнө
Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

Урьд урьдын жилүүдэд байгаагүй өвөрмөц сонгууль болж байна.

5 өдрийн өмнө
Ө.Ганзориг: Тэтгэврийг өвлүүлэх, хөрөнгө оруулах боломжийг шинэчилсэн хуулиас хассаныг эсэргүүцэж байна

Тэтгэвэр өвлөгддөг болох, НДШ-д төлсөн мөнгөнөөсөө иргэн Монголын топ компанийн хувьцааг эзэмших, төлсөн шимтгэл нь нэмэгдэх боломжийг Нийгмийн даатгалын багц хуулийн төслөөс хасжээ. Нийгэмд хүлээлт үүсгэсэн тэтгэврийн реформ хийгдэж чадсангүй. Энэ сэдвээр “Тэтгэврийн реформ хөдөлгөөн”-ий ТУЗ-ийн дарга, эдийн засагч Ө.Ганзоригтай ярилцлаа.

11 өдрийн өмнө
“Монгол Жангүм” өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний нэрийн дэлгүүрээ нээлээ

Монголчуудын “Монгол Жангүм” нэрээр эчнээ таних болсон хөдөлмөрч бүсгүй А.Одончимэг өөрийн өрхийн үйлдвэрлэлийн нэрийн дэлгүүрээ Гачууртаас 10 км-ын зайд хотоос хол буйдхан газар нээлээ. Тэрээр сүү сүүн бүтээгдэхүүн болоод уламжлалт хоолны соёл болоод хэрхэн хийх талаарх олон нийтэд мэдээ мэдээллийг нээлттэй хуваалцдаг нэгэн. Баянхонгор аймагт амьдардаг байсан тэрээр нийслэл УБ хотод ирж суурьшаад удаагүй байна.

15 өдрийн өмнө