Б. Энхтулга
Сэтгүүлч

ТУЛГА тойрсон: Зохиолын дагуу

2021 оны 10 сарын 122021-10-12
ТУЛГА тойрсон: Зохиолын дагуу

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноор түүний сонгогдсон Хэнтий аймгаас саарал ордон руу орох эхнийх нь, СХД-ээс УИХ-д сонгогдсон Д.Сумъяабазар хотын дарга болсноор хоёр дах такс таслагдалгүй үлдсэн. Гэхдээ энэ үеэс нөхөн сонгуулийн үзэгдэл эхлээгүй. Зохиол аль хэдий нь бичигдэж, батлагдаад дүрийн хуваарилалт хийгдсэн байлаа. Товчхоон бичвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болно түүний замд гай болж байгаа хоёр хүн байсан нь Босоо Ганбаа, Булчин Тулгаа. Босоо Ганбааг Н.Энхбаяраар, Булчин Тулгааг хуулиар хүчиндчихсэн.

4b6b109a45a10f2d23a6cba43cb4a495.jpg

Ингээд МАНь хүн бүх юмны дарга болох нь тэр. Одоо харин эхнээс нь өрөө төлж эхэлж байгаа нь СХД-ийн нөхөн сонгууль дээр тодорхой харагдаж байгаа. Н.Энхбаярын хүүг өөрийн нам дээрээс дэвшүүлэн СХД-т бараг л гаргаад ирлээ. Иргэд сонголтгүй учраас саналаа өгөлгүй нөхөн сонгууль хийхэд хүргэсэн. Үр дүнд нөлөөлөхгүй гэж эмээж байна. 

user9919.jpg

Э.Гэрэлт-Од улс төр судлаач, доктор: СХД-ийн нөхөн сонгуулийг авч үзэх юм бол нэр дэвшигчид нь сонгогчдын итгэлийг хүлээж чадахгүй байгаа л гэж харж байна. Мянган сайн хүн байгаад нам нь сайн биш байна гэж харвал сонгогчид дэмжлэг өгөхгүй байх төлөв бас ажиглагдаж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийг аваад үзэхэд МАН-аас хэн ч нэр дэвшсэн гарах хэмжээний л байсан. Үүнтэй ижил сонгогчид намын цаад аж байдлыг нь харж байна.

Бүх зүйл зохиолын дагуу. Аавынхаа намаас УИХ, НИТХ-д нэр дэвшээд гарч ирж чадаагүй Э.Батшугар МАН-ын сүр хүчийг мэдрүүлсэн ялалтыг авч байна. Энэ цаг үед МАН-аас мал ч дэвшсэн гарахаар байгаа нь дахин батлагдлаа. У.Хүрэлсүхээр Хэнтий аймгийн засаг дарга Ц.Идэрбат, Д.Сумъяабазараар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Батшугар солигдож МАН 62 суудлаа баталгаажууллаа.

 

Ардчилсан нам улс төрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдлаа...

Ардчилсан намаас дэвшсэн нэгэн цагийн “лухгар”-ууд нөхөн сонгуульд өрсөлдөгч байж чадсангүй. Нөхөн сонгуулийн өмнө хоёр хуваагдаад байсан АН нэгдлээ зарлан сүрхий байсан ч яг хачир дээрээ хоёр тийшээ хараад суучхав. Өмнө нь бичигдэж байгаа нэр дэвшигчдээс хэдэн мянган саналын ард байна. Тийм ч сүртэй сурталчилгаа хийж нэр дэвшигчдээ дэмжсэнгүй, нөгөө хоёр нь ч өөрсдийгөө сурталчилж шальсангүй. Тэгсгээд л өнгөрөөх бодолтой байгаа нь анхнаасаа харагдсан. Илт ирдэнэ гэж баймааргүй. Тийм цаг үе нь ч өнгөрсөн. Уг нь сөрөг хүчний байр сууриа авч үлдэн ардчилсан тогтолцоондоо үнэнч үлдэх хүсэл байсан бол нөхөн сонгуульд амиа тавих байлаа. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй ялдаг АН ялагдагч болоод олон жил болж байгаа гэдгийн тод жишээ. Нөгөө талаас нь авч үзвэл анхнаасаа зохиолд багтсан туслах дүрүүд гэдгээ энэ байдлаараа батлаад ч байх шиг...

i6fqq2_d36566bc-8e81-4d80-aa19-99b7813d3cfc_x974 (1).jpg

Ө.Шижир Ардчилсан намын гишүүн: Үүнээс цааш газар үгүй. Ардчилсан нам 2016 оноос хойш 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас бусад бүх сонгуульд дараалан ялагдлаа. Ялагдах ялагдахдаа улстөрийн хоёрдугаар байрын тавцангаас арчигдаж байна. Ардчилсан намын залуу гишүүд бид худгийн мэлхий юу, хөгжлийн манлайлагч уу гэдгээ өөрсдөө сонгох цаг одоо л ирлээ.

Нөхөн сонгуулийн маргааш өглөө нь Ардчилсан намын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байсан Ө.Шижир өөрийн цахим хуудсандаа ингэж бичив.

Болж байгаа асуудлыг аль аль тал нь мэдэж байгаа ч гэсэн энэ намыг зүгээр улс төрийн тохироо хийдэг нам болгон хувиргаж байгаа нь үнэн. Энэ хэвээрээ цааш явбал АН оршин тогтнох эсэх нь ч эргэлзээтэй. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар О.Цогтгэрэл СХД-т АН-ын нэр дэвшигчээ дэмжихгүй байхыг далд уриалсан гэх. Ийм зүйл болсон бол яагаад ингэх болов.

Одоо намын даргын сунгаа явагдана. О.Цогтгэрэлд уг нь намын дарга болох сонирхол тун ч их байгаа. Гэтэл ийм зүйл болохгүй байх магадлал гарч ирсэн. О.Цогтгэрэлийг унагаж Н.Алтанхуяг намын дарга болох тухай яриа хөнгөхөн яригдаад эхэлжээ. Энэ бүхний цаана Х.Баттулга торойж байгаа гэх яриа ч бий.

 

ХҮН: Бид нөхөн сонгуульд ялагдсан ч АН-ыг ялсан...

ХҮН нөхөн сонгуулийн үр дүнг зарласан өдөр хэвлэлийн хурал хийж жижигхээн улс төр хийгээд амжив. ХҮН нөхөн сонгуульд ялж чадаагүй ч Ардчилсан намыг ялсан хэмээн мэдэгдэл хийх үеэрээ хальт дурдсан. ХҮН иймэрхүү дэл сул улс төржилтийг алддаггүй нам. 

342F607C-2A31-E8B6-5CA6-95EA7AC49A94.jpg

Т.Доржханд ХҮН-ын дарга: Нөхөн сонгуулийн үр дүнд харамсаж байна. Санал өгөх ёстой иргэдийн 40 хүрэхгүй хувь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт бүр 34 хувийн ирцтэй байна. Сонгуулийн ирц хүрээгүй учраас нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн. Эрх баригчид машин, машинаар иргэдээ зөөж, дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагч, төрийн өмчийн компаниудыг ажиллуулсан мэдээлэл манай намд ирсэн.

АН агаарт гарч уушгиа цэвэрлэхгүй бол улс төр сайн хийдэг залуухан намд гишгүүлэхэд тун ойрхон байна. Алаг цоохор ч гэсэн ХҮН өөрсдийн гэсэн итгэл үнэмшил дээр нэгдэж иргэдэд таалагддаг төрлийн улс төр хийдэг. АН болохоор өөрсдийнхөө үнэт зүйлийг мартаж өөр намд таалагдах улс төр хийдэг болон хувирч байна. 

Ингээд тун удахгүй МАН-ын том зохиолын "нөхөн сонгууль" гэх хэсэг өндөрлөж өөр үзэгдлээр зохиол үргэлжилнэ. Ямартай ч бүгдийнх нь оролцоотой хэсэг маш амжилттай өндөрлөхөд хэдхэн хоног үлдлээ.

 

Монгол Улсын иргэд биш нам ялдаг гэдгийг томоор, тодоор бид бүгдэд харуулсан нөхөн сонгууль байлаа.

 

m71m5t_9999999999999999999999999999999999999999999999999999999999999_x974.jpg

Санал болгох

ТУЛГА тойрсон: Боловсордоггүй боловсролын салбар...

сургуулийн насны 3 хүүхэд тутмын нэг нь сургууль хаасан үед зайнаас суралцах боломж, бололцоо байхгүй байна.

3 өдрийн өмнө
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

6 өдрийн өмнө
Коронавирус ба Хөгжлийн бэрхшээл

Жил бүрийн 12 дугаар сарын гурван онцгой өдөр байдаг. Энэ өдрийг дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхаглан тэмдэглэдэг.

6 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Эгийн гол манай гол

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сарын дундуур ОХУ-д айлчлах тухай мэдээлэл байгаа. Энэ айлчлалаар Эгийн голын усан цахилгаан станцын асуудлыг нааштайгаар ойлголцох нь монголчуудад чухал байна.

9 өдрийн өмнө