Сүхбаатарын талбайд жолоочид шалаанз машинтай жагсаж байна

2021 оны 10 сарын 132021-10-13
Сүхбаатарын талбайд жолоочид шалаанз машинтай жагсаж байна

Сүхбаатарын талбайд тээвэрчдийн төлөөлөл шалаанз машинтай жагсаал хийж байна. Тэд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлэх аж. 

Тээврийн жолооч Саарал: Төрийн өндөрлөгүүдэд тээврийн жолооч ямар нөхцөлд гэрээсээ хол, өчнөөн хоног тээвэр хийж ажиллаж байгааг харуулах зорилгоор өнөөдөр шалаанз машинтай Сүхбаатарын талбайд ирлээ. Бид аргаа бараад ирлээ. Монгол тээврийн жолоочдын эрх ашигийг хамгаалж өгөөчээ. Бидний ажлыг БНХАУ-ын тээврийн жолоочид булаагаад дууслаа. Ковидоос болж өчнөөн олон жолоочдыг тусгаарлаад олсон хэдэн цаасыг нь дээрэмдээд авчихсан. Бид өр зээлийн дарамтанд ороод элгээрээ хэвтэж байна. Уртын тээвэр зогсоод бараг хагас жил өнгөрлөө. Уг нь үүнийг эвтэйхэн шийдэж болно доо. Ерөөсөө сэтгэл байхгүй. Яаж энэ олон жолоочийн бөмбөлөгийг хагалах уу, тусгаарлалтын хоногт олон хоног байлгая гэж боддог юм уу хаашаа юм. 14 хоногийн тусгаарлах хоногийг 28 хоног болгон сунгасан. Одоо цагдаа нар машинаа гарга гэж байна. Гэхдээ ингэж тэмцэхээс өөр сонголт алга. Биднийг ямар нөхцөлд амьдарч, үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгааг дарга нар харах хэрэгтэй. Би цагдаа нарыг ирнэ гэж мэдээд, түлхүүрээ өөр хүнд өгөөд явуулчихсан. 

 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

13 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

15 цагийн өмнө