Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ХҮЙТЭРНЭ

2021 оны 10 сарын 132021-10-13
Маргаашаас ихэнх нутгаар бороо, нойтон цас орж ХҮЙТЭРНЭ

Маргааш буюу энэ сарын 14-ний өдөр газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Тодруулбал, аравдугаар сарын 14-нд буюу Пүрэв гарагт баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, Баасан гарагт төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, Бямба гарагт зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно.

Салхи 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Мөн энэ сарын 14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.

Санал болгох

Мотоциклтой гараад сураггүй алга болсон иргэнийг живсэн байхыг олжээ

Гурав хоногийн өмнө сураггүй алга болсон иргэнийг Далай нуурт живсэн байхыг олсон байна.

9 цагийн өмнө
Нүүрс ачсан автомашинд мөргүүлсэн 2 иргэн машины төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ

51 тонны нүүрс ачсан автомашин “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж 19, 25 настай залуус автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.

1 өдрийн өмнө
Дарханд орон гэргүй иргэдийг 3 сар түр байранд байршуулж эхэллээ

АОК-ийн шийдвэрээр гарч буй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр оронгүй гадуур хоног өнгөрөөдөг болон зах дээр архидан согтуурдаг иргэдийг 3 сарын хугацаатай түр байранд байрлуулах ажлыг зохион байгуулж эхэллээ.

2 өдрийн өмнө
Сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг зогсоох тогтоол гаргажээ

Увс аймгийн Бөхмөрөн сумын ИТХ-ын хурлаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох тогтоол гаргажээ. Энэ тогтоолыг 11-р сарын 8-ны өдөр гаргасан байна. Гэтэл өчигдөрхөн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон цахилгаан станцуудаа барьж, бүтээн байгуулна гэж мэдэгдээд байгаа юм.

2 өдрийн өмнө