Сүхбаатарын талбайд тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж байна

2021 оны 10 сарын 132021-10-13
Сүхбаатарын талбайд тээвэрчид эсэргүүцлээ илэрхийлж байна

Өнөөдөр өглөө тээврийн жолооч н.Саарал Сүхбаатарын талбайд шалаанз машинтайгаа ирж, жолоочдын нөхцөл байдлыг эрх баригч, сайд дарга нарт хүргэхийг зорьж эсэргүүцлээ илэрхийлсэн. Төв талбайд том оврын машин оруулахгүй гэсэн шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьж, эсэргүүцлээ илэрхийлсэн иргэдийг авч явсан. Тэгвэл яг одоо жолоочид Сүхбаатарын талбайд ирж эсэргүүцлээ илэрхийлж байна. 

Жолооч: Шивээхүрээ боомтод тээвэрлэлт хийдэг. Одоогоор тэнд тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогссон байдалтай байна. Бөмбөлөгт багтсан, квот авсан цөөхөн хэдэн жолоочид тээвэрт явж байгаа. 

Жолооч: Квот гарахгүй асуудал хүнд байна. Би 10 жилдээ тээвэрт явж байна. Би Чойрын чиглэлд тээвэр хийдэг. Сүүлийн үед төр засаг, яамнаас Чойрын тээврийг хаалаа гэсэн шийдвэрийг их гаргах болсон. Үүнийг эсэргүүцэж байна. 

Тээвэрчдийг ковидын шинжилгээнээс шалтгаалж, хохироож байгааг тээвэрчид хэлж байна. Тухайлбал нэг бөмбөлөгт орж 14 хоног тусгаарлагдаад, тээвэрлэлт хийхээр боомтод очиж шинжилгээ өгөхөд, нэг жолоочоос эерэг гарсан бол бүгд дахин тусгаарлагддаг асуудал хүнд байна гэлээ. Жолоочид давтан шинжилгээнд хамрагдах хүсэлтээ байдаг ч, шинжилгээг авдаггүй бүгдийг нь тусгаарладаг байна. 

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

13 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

13 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

15 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

15 цагийн өмнө