Б. Энхтулга
Сэтгүүлч

Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

2021 оны 10 сарын 112021-10-11
Э.Гэрэлт-Од: Иргэдийн итгэл даах нэр дэвшигч алга

УИХ-ын нөхөн сонгууль өчигдөр ирц хүрэлгүй нэмэлт санал хураалт явуулахаар болсон. Энэ цаг мөчид бид МУБИС-ийн багш, доктор, улс төр судлаач Э.Гэрэлт-Одтой сонгуулийн үйл явцын талаар ярилцлаа.

 

Э.Гэрэлт-Од: Нөхөн сонгуульд нэр дэвшигчид дотор сонгогчдын итгэлийг хүлээх хүн байхгүй байна.

 

УИХ-ын сонгуулийн 18 болон 28-аар тойрогт нөхөн сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн ирц хангалтгүй байсан. Улс төр судлаачийн хувьд та яаж харж байна?

Э.Гэрэлт-Од: Манай улс төрийн тогтолцоонд байгаа системийн онцлогийг авч үзэх юм бол хэдийгээр бид нар 35 улс төрийн намтай ч гэсэн нэг нам илүү давамгайлсан улс төрийн тоглолт явуулдаг. Эрх мэдэлд олон удаа сонгогдсон учраас сөрөг хүчний дуу хоолой сулраад байгаа байдал ажиглагдаж байна. Сонгуулийн тогтолцооны асуудал, сонгогчдын улс төрийн оролцоо, дэмжих чиглэлд бид цаашид ажиллах ёстой юм байна гэдгийг харлаа. Хэнтий аймагт нэр дэвшигчдийг харахад саналаа маш их хувааж байна. Сонгогчдын идэвх бага, хэнд нь ч өгөх хүсэлгүй байдал ажиглагдлаа. Урьд урьдын жилүүдэд байгаагүй өвөрмөц сонгууль болж байна.

 

Хэт их хар “PR” нь иргэдийн сонгуульд оролцох, саналаа өгөх идэвхийг сулруулсан байж болох уу?

Э.Гэрэлт-Од: Хоёр талтай байх. Сонгуулийн үеийн үйл ажиллагааг байнга улстөржүүлдэг. Энэ нь байх ёстой л зүйл. Нөгөө талдаа засгийн газрын үйл ажиллагаа яг энэ сонгуулийн үеэр нэлээн савлагаатай байлаа. Шууд “PR” нөлөөлж байгаа гэж хэлж болохгүй байх. Нөхөн сонгуульд нэг тойрогт нэг л мандатны төлөө өрсөлдөж байгаа. Гэтэл 10 нэр дэвшигч дэвшиж байгаа дүр зураг нь саналын тоогоо маш их хувааж байгааг харуулж байна.

 

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх шаардлагатай гэж яриандаа дурдлаа. Ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж харж байна?

Э.Гэрэлт-Од: Ямар ч байсан манайд “блок” систем тохирохгүй гэдгийг бид бүгдээрээ харлаа. Жижгэрүүлсэн нэг тойрог нэг мандаттай тогтолцоо руу шилжиж болно. Тэгэх юм бол сонгогчдын тоо багасаад, тойрог багасч ирнэ. Гэхдээ нэг сул тал нь сонгогчдын саналыг худалдаж авах боломжтой гэж үздэг. Тойрог томсгож байгаа нэг тал нь сонгогчдод нөлөөлөхгүй, санал худалдаж авах боломжийг бууруулж байна гэж үзэж байгаа. Гэхдээ ямар ч тохиолдолд манайд сонгуулийн пропорционал элемент дээр орж ирэхгүй л бол тойрогт очиж амлалт өгдөг, тойргийг хөгжүүлэх бодлогын үндэсний хэмжээний өрсөлдөөн болдог, сонгогчид хувь хүнийг харж саналаа өгдөг ийм л дүр зураг бий болно. Яг энэ СХД-ийн нөхөн сонгуулийг авч үзэх юм бол нэр дэвшигчид нь сонгогчдын итгэлийн хүлээж чадахгүй байгаа л гэж харж байна.

 

Нөхөн сонгуульд сөрөг хүчин буюу Ардчилсан намаас нэр дэвшигчид харьцангуй улс төрийн туршлагтай хүмүүс гэтэл иргэд тийм ч их итгэл хүлээлгэхгүй байх шиг байна?

Э.Гэрэлт-Од: Сонгогчид хоёр төрлийн хүчин зүйлийг харж сонголтоо хийж байна. Нэгдүгээрт нь энэ нам хир тулгатай нам бэ хоёрдугаарт нь энэ хүнд итгэл хүлээлгэж болох уу? Энэ хоёр хүчин зүйлийг хараад үзэхээр Ардчилсан намын хоёр нэр дэвшигч сул санал авч байгаа нь намаас л шалтгаалж байгаа. Өнгөрсөн 2016 оноос хойш хүртэл энэ нам дотроо учраа олж чадахгүй явсан. Мянган сайн хүн байгаад нам нь сайн биш байна гэж харвал сонгогчид дэмжлэг өгөхгүй байх төлөв ажиглагдаж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийг аваад үзэхэд МАН-аас хэн ч нэр дэвшсэн гарах хэмжээний л байсан. Үүнтэй ижил сонгогчид намын цаад аж байдлыг нь харж байна.

 

УИХ-д улс төрийн намын тухай хуулийг боловсруулах гээд хэлэлцэж байна. Улс төрийн намын тухай хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?

Э.Гэрэлт-Од: Ер нь бол улс төрийн намыг бодлогын нам болгох хэрэгтэй. Одоо байгаа улс төрийн намуудыг, эрх зүйн орчныг бид 30 жил хараад ямар ч ахиц гараагүй. Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдээгүй 16 жил болчихлоо. Тэгэхлээр яаралтай шинэчлэх нийгмийн эрэлт хэрэгцээг хангах, сонгуулийн үед улс төрийн намууд нь бодлого ярьж өрсөлддөг нэр дэвшигч нь өөрийнхөө философи дээрээ сонгуулийн мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж, танилцуулдаг байх хэрэгтэй. Сонгуулийн хууль тусдаа яваад улс төрийн намын тухай хууль тусдаа явна гэсэн ойлголт байхгүй. Улс төрийн намын тухай хуулиа сонгуулийн тухай хуультай уялдахгүй бол сонгуулийн хуулиар нэг зохицуулдаг улс төрийн намын тухай хуулиар өөр аргаар зохицуулдаг байх юм бол цааш явахгүй л гэж харж байна.

 

 

Санал болгох

Б.Мөнх-Од: Авлигаас ангид байхад цахим шилжилт чухал байна

Прокурорын байгууллагын хувьд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод хэргийг процесс ажиллагааг ил тод, нээлттэй болгох үүднээс 2020 онд e-justice.mn цахим сайтыг нээн ажиллуулж байна.

1 цагийн өмнө
Иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлснөөр жил ухрахгүйгээр тэтгэвэр тогтоолгох боломжтой

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хэрэгжсэнээс хойш багагүй хугацаа өнгөрч байна. Иргэдэд өгөөжтэй энэхүү хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг хүргэж байна.

2 цагийн өмнө
Блокчэйн

Манай нийгэмд үүссэн асуудлуудыг технологи өргөс авч буй мэт шийдэж чадах уу, хүний нийгмийн итгэлцэлийн хямралын шийдэл нь блокчэйн технологи мөн үү, компани, бизнесүүд дундын экосистем, үндэсний блокчэйн сүлжээг бий болгож чадвал нийгэм, эдийн засгийн асуудлаа багасгах боломж үүсэх үү гэдэг асуултуудын хариу хайлаа. Зочдоор “Мобинет” компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг, “Амар” даатгалын компанийн бизнес хөгжлийн захирал Т.Тэлмэн, хууль Г.Уянгахишиг, “Корекс” компанийн гүйцэтгэх захирал М.Золжаргал нар оролцлоо.

8 цагийн өмнө
Шахмал түлшний 2 сая шуудайг 1 тэрбум 200 сая ₮-өөр дотоодоос авна

Дотоодоос 2 сая ширхэг шуудай худалдаж авахад өнгөтэй, гялгар гадаргуутай байх шаардлагыг тавихгүй. Гэхдээ тээвэрлэлтэд 3-4 удаагийн дамжлага дамждаг учраас хэрэглээ дайхуйц байх ёстой. Одоогийн байдлаар хоёр ААН шуудай нийлүүлэх хүсэлт ирүүлээд байна.

3 өдрийн өмнө