2020 онд бэлгийн хүчирхийлэлд 328 хүүхэд өртжээ

2021 оны 10 сарын 112021-10-11
2020 онд бэлгийн хүчирхийлэлд 328 хүүхэд өртжээ

Олон улсын охидын өдөр өнөөдөр тохиож байна.  Дэлхийн 193 орон энэ өдрийг  “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ жил Монголын эмэгтэйчүүдийн холбоо “БҮҮВЭЙ-БҮҮ-АЙГ” акцыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байна. Ингэхдээ төв талбайд өнгөрсөн онд хүчирхийллийн золиос болсон хүүхдийн тоогоор бүжинг суулгажээ. Тодруулбал 2020 онд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон 330 хүүхэд байсан бөгөөд, 330 бүжин туулайгаар төлөөлүүлэн БҮЖИНГИЙН СУУЛТ-ыг зохион байгуулж байна.

2020 онд бэлгийн хүчирхийлэлд 330 хүүхэд өртжээ

2017 онд хүүхдийн бэлгийн хүчирхийлэл 138, 2018 онд 309, 2019 онд 350, 2020 онд 328  бүртгэгдсэн бол, 2021 оны эхний 8 сарын байдлаар 228 бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэргийн 73 хувь нь өөрийн гэр, орон сууцанд үйлдэгдсэн байна. Харин хэргийн хохирогчийн 95 хувь нь охид байдаг байна.

244712190_609775396713334_4929603639220024473_n.jpg

2017-2020 онд үйлдэгдсэн 1316 холбогдогчийн 167 нь төрсөн эцэг, ах, хойд эцэг, хүргэн, төрөл садангийн хүн гэх мэт хамгийн ойрын хүндээ хүчирхийлүүлжээ.

244737523_967063647210226_1987594340764750934_n.jpg

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Оюунгэрэл “МЭХ 2019 онд “Бүжингийн чимээгүй хашгираан” нэртэй акцыг төрийн ордонд зохион байгуулж байсан. 76 гишүүний ширээн дээр бүжин туулайг байрлуулж, эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хүргүүлж байсан. Гэхдээ бидний тавьсан 5 саналыг өдийг хүртэл эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулаагүй. Тиймээс өнөөдөр дахин уг саналаа тавьж, Сүхбаатарын талбай дээр акц зохион байгуулж байна.

244804430_928399698109602_7344244300804706194_n.jpg

Эрүүгийн хуулийн 12-р бүлэг дэх “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн зүйл ангиудад дараах таван өөрчлөлт оруулах санал гаргаж байна.

1.Хүчиндэх гэмт хэргийн хохирогчийг насанд хүрсэн насанд хүрээгүй гэдэг хоёр ангиллаар авч үзэх. /0-13 настай хүүхдийг бага нас гэж үзээд ялын бодлого чанга байдаг. 14-18 настай хүүхдийг биологийн хөгжлөөр нь ялгаварлаж, хөнгөн ял оногдуулдаг байдлыг таслан зогсоох. Нийт хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын ихэнх хувь нь өсвөр насны охид байдгаас хүүхдүүдийг насны ангилал, бие махбодийн хөгжлөөр нь ялгаварлахгүй байх/

2.Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн тохиолдолд ялын доод хэмжээг зүйл тус бүр дээр нэмэгдүүлэх.

3.Насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн этгээдийн ялыг биеэр заавал эдлүүлэх./Магадланд хамруулахгүй, өршөөл, уучлал үзүүлдэггүй байх/

4.Хүчингийн гэмт хэрэгт өртсөн хохирогчдод бие махбодийн хохирлоос гадна сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлдэг байх.

5.Тус хуулийн 12.4 дүгээр зүйл буюу Ажлын байран дахь бэлгийн дарамтын тухай зүйлийг буцааж, хүчин төгөлдөр болгох.

Бэлгийн хүчирхийлэл гэдэг бол хүүхдийн хувьд гэлтгүй, том хүний хувьд хамгийн аймшигтай гэмт хэрэг байдаг. Энэ нь өөрөө насан туршийн хохирогч, насан туршийн даван туулагч байдаг. Тийм учраас ялын бодлогод өөрчлөлт оруулъя гээд таван санал гаргасан. Өнөөдрийн хэрэгжүүлж байгаа төрийн бодлого илүү таслан сэргийлэх бодлогоор яваад байгаа юм. Ниргэсэн хойно нь хашгарав гэгчээр. Ямар ч урьдчилан сэргийлэх ажил байхгүй. Тиймээс гэмт хэргийг таслан сэргийлдэг биш, эхлээд урьдчилан сэргийлдэг байгаасай гэж хүсч байна. Үүнд төрийн өндөрлөгүүд, хууль хяналтынхан анхаарлаа хандуулаасай гэж бодож байна.

244792474_239259191511357_8526572083862434022_n.jpg

Монголчууд эрт дээр үеэс орой үдшийн цагаар хүүхдээ авч гарахдаа бор халзан туулай болгож, айлгахгүй гэж домнодог. Одоо энэ талбай дээр суулт хийж байгаа бүжингүүд бол, бор халзан туулай юм. Гэрбүлийн хүчирхийллийн нийт хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байна. Гэмт хэргийг ихэнхдээ ойрын хүмүүс нь хийж байна. Гадны хүн ирж айлгахаас илүү, ойрын хүмүүс хамгийн хайртай хүмүүс нь айлгаад байгаа юм биш үү. Энийг яагаад анхаарахгүй байна вэ. Үүнийг л хэлэхийг хүсч өнөөдөр бүжин туулайн суултыг хийж байна.

Р.Булгамаа.JPG

Р.Булгамаа: Хохирогч охидын сэтгэл санааны хохирлыг тооцож, нөхөн олговор олгодог байх шаардлагатай

Хуульч Р.Булгамаа “Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг хууль хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэгтэнд хорих ял оногдуулдаг, эсвэл хариуцлага хүлээлгэдэг хэлбэрээр энэ асуудлыг шийдэж байгаа нь харамсалтай. Гэмт хэргийн хохирогч болоод байгаа охид, хүүхдүүдийн сэтгэл санааны хохирлыг нь тооцдог, нөхөн олговор олгодог ийм зохицуулалт манай улсад байхгүй байна. Тэр бүү хэл хохирогч болсон охиныг аль сургуулийн хэддүгээр ангийн хүүхэд вэ гэдгийг уралдан зарладгаа болих хэрэгтэй. Охидын хүчирхийлэл ураг төрлийн холбоотой болж байна. Илүү ахуйн хүрээнд үйлдэгдэж байна. Тиймээс хохирогчийн гэмт хэрэг шийдвэрлэгдэж дуустал, төрийн хамгаалалтад авдаг байх зохицуулалт хэрэгтэй байна.

Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон этгээдийг торгоод өнгөрдөг ийм хуулийн заалтыг өөрчилье. Хүүхдээ хайрлах, хүүхдээ энэрэх төрийн бодлого алга. Хүүхэдтэй бэлгийн харилцаанд орвол 450 мянгаас 5.4 сая төгрөг хүртэл төгрөгөөр торгоод өнгөрдөг ял завшигчдыг харсаар өнөөдрийг хүрлээ. Хүчиндэх гэмт хэргийн зарим нь эрүүгийн хуулийн 12.5 руу очиж ял завшиж байна. Тиймээс энэ заалтыг өөрчилж өгөхийг УИХ-ын гишүүдээс хүсмээр байна.

Санал болгох

Зах худалдааны төвүүдэд жимс, хүнсний ногоо хомсдож эхэллээ

Барс худалдааны төвд тахианы мах, жимс зэрэг бүтээгдэхүүн хомсдсон бол, Баянзүрхи захад хүнсний ногоо хэвийн нөөцтэй байна. Гэхдээ Замын-Үүд боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа учраас хомсдол үүсч болзошгүйг худалдаачид онцолж байна. 

14 цагийн өмнө
 С.Жавхлан: УИХ уучлал гуйгаад, тартал суултаа үргэлжлүүлнэ

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан: Өнөөдрийг хүртэл нэг ч дорвитой арга хэмжээ авсангүй. Уучлал гуйгаад, УИХ тар. Монголыг цааш авч явах чадвартай олон залуу бий. Монголын ард түмэнд эмнэлгийн ор байтугай шал олдохоо болилоо. Монголчууд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг болсон байна.

15 цагийн өмнө
Монголын хоригдлууд тив хоорондын шатрын тэмцээний аваргын төлөө өрсөлдөнө

ОХУ-ыг 3:1 харьцаатай тус тус хожиж аваргын төлөө шигшээ тоглолтод өрсөлдөхөөр боллоо. 

17 цагийн өмнө
2021 оны цэрэг татлага энэ сарын 21-24-нд явагдана

Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдагдаагүй билээ.

17 цагийн өмнө